“Их-20”-ийн бүлгийн Сангийн сайд нар Пүрэв гаригт Ойрхи Дорнодын дайны хөлд нэрвэгдсэн ядуу буурай орнуудад санхүүгийн болон хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгджээ. Вашингтонд болсон уулзалтын дараа Японы Сангийн сайд Сацүки Катаяма сайд нар болон төв банкнуудын захирлууд нийтлэг ойлголцолд хүрснийг баталгаажуулсан байна.
Тэрбээр “Хамгийн сул дорой эдийн засагтай орнууд харьцангуй ихээр хохирох болно. Хэрэв дайн удаан үргэлжилбэл үр дагавар нь маш ноцтой байх болно. Бид үүнийг аль болох хурдан шийдвэрлэх ёстой” гэжээ.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент энэ үеэр бүлгийн бусад гишүүнийг Ираны эсрэг хориг арга хэмжээнд нэгдэхийг уриалжээ.
Дайнтай холбоотойгоор аль нэг улс АНУ-ыг шүүмжилсэн эсэхийг Сацүки Катаямагаас сэтгүүлч асуухад “Хэн ч тэгээгүй” гэж хариулсан байна.
Дашрамд дурдахад, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева энэ уулзалтын өмнөхөн мэдэгдэл хийхдээ эрчим хүчний хямрал, чухал түүхий эдийн хангамжийн тасалдал, 45 сая хүнийг нэрвэх өлсгөлөнг дайны үр дагавраар нэрлэсэн юм.