COP17 бага хурлыг бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгөв

, 2026 оны тавдугаар сарын 2Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд бөгөөд Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир нар хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарт зориулан тус бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгч, цахим уулзалт зохион байгуулав.

Уулзалтын үеэр сайд нар дэлхийн хэмжээнд тулгамдаж буй цөлжилт, газрын доройтлын асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулах энэхүү чухал бага хурлын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, бэлтгэл ажлын хүрээнд үндэсний болон олон улсын түвшинд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан олон улсын төлөөлөгчдийн оролцоог дэмжих, хөрөнгө оруулалт, сурталчилгаа, зохион байгуулалтын бусад ажлыг уялдуулан зохицуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж, бүх талын дэмжлэг үзүүлэхээ ДТГ-ын тэргүүн нар илэрхийллээ.

COP17 бага хурлыг бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгөв 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн