“App Store”-ын хариуцлагагүй байдлаас болж хохирсон иргэд Apple-ийг шүүхэд өгчээ

Apple-ийн App Store дээр криптовалютын хуурамч аппликэйшн зөвшөөрөгдөн байршсаны улмаас гуравхан хэрэглэгч 1.8 сая ам.доллартай тэнцэх биткойноо залилуулан шүүхэд гомдол гаргалаа.

Залилагчид компьютерын алдартай хэтэвч болох “Sparrow Wallet”-ийн нэр, логог хуурамчаар ашиглан iOS дээр апп байршуулсан бөгөөд уг аппыг татаж авсан хэрэглэгчдийн биткойн шууд алдагджээ. Залилуулсан иргэд Apple-ийг “дэлхийн хамгийн аюулгүй апп стор” гэж сурталчилдаг ч хуурамч апп гарч ирсэн талаарх удаа дараагийн гомдол, сануулгыг хүлээж авалгүй удаан хугацаанд байршуулж, хэрэглэгчдийг их хэмжээний хохиролд оруулсан хэмээн буруутгаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн