Танилц: Хаврын ОНЦЛОХ ҮЗВЭРҮҮД

Хаврын урь орж, инээдмийн баярын уур амьсгал хаяанд ирсэн энэ өдрүүдэд театрын хөшиг нээгдэж нүд баясгаж, сэтгэл гэгэлзүүлэх уран бүтээлүүд тоглогдож эхэллээ. “News”  агентлаг энэ хавар тоглогдох тайзны уран бүтээлүүдийг танилцуулж байна

“THE ADDAMS FAMILY” МЮЗИКЛ ЖҮЖИГ 

Танилц: Хаврын ОНЦЛОХ ҮЗВЭРҮҮД

Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхий даяар алдартай Addams Family мюзикл жүжгийг албан ёсны онцгой эрхтэйгээр үзэгчиддээ дахин бэлэг барихад бэлэн боллоо. Энэ бол зүгээр нэг инээдмийн, аймшгийн жүжиг биш. Гаднаасаа харанхуй, хүйтэн мэт харагдавч, тэдний дотор хамгийн энгийн бөгөөд чин үнэн сэтгэл оршдог юм. Аддамсын гэр бүл танд “Энэ бол өөрөөрөө байх эрх чөлөө, амьд буйгаа мэдрэх айдсын хэмнэл” гэдгийг мэдрүүлнэ.

Хаана: Улсын хүүхэд залуучуудын театр

Хэзээ: 2026.04.01 17:00

Үргэлжлэх хугацаа: 140 минут

Тасалбарын үнэ: 15000-30000 төгрөг

“BEST OF ЭМОЦИ” ИНЭЭДМИЙН ИНТЕРТАЙНМЕНТ ШОУ ТОГЛОЛТ

Танилц: Хаврын ОНЦЛОХ ҮЗВЭРҮҮД

“Best of Эмоци” инээдмийн энтертайнмент шоу тоглолт нь “Эмоци” продакшны үе үеийн шилдэг, үзэгчдийн хамгийн  үзэх дуртай номеруудыг нэг дор нэгтгэсэн онцгой шоу тоглолт юм. Энэхүү тоглолт нь 2026 оны гуравдугаар сарын турш Соёлын Төв Өргөөнд тоглогдож байгаа бөгөөд одоо хаалтын тоглолтууд нь үргэлжилж байна. 

Хаана: Соёлын төв өргөө

Хэзээ: 2026.03.20 19:00 цагаас өдөр бүр

Үргэлжлэх хугацаа: 180 минут

Тасалбарын үнэ: 35000-65000 төгрөг

“ХОРИОТОЙ ЖҮЖИГ” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ

Танилц: Хаврын ОНЦЛОХ ҮЗВЭРҮҮД

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хориотой” драмын жүжиг өнөөдрөөс 20 жилийн өмнө “Х ТҮЦ” продакшны тавилтаар үзэгчдийн хүртээл болж байв. Харин энэ удаа “Орфей” театрын найруулагч М.Батболд, “Xermel” багийнхан уг төсөлд хамтарч үзэгчдийн хүртээл болгож буй. Энэхүү “Хориотой” жүжгийн үзэл санаа яг энэ цаг үед нийгмийн шаардлага, хүсэлт, хүлээлт мөн гэдгийг уран бүтээлчид дурдаж байгаа юм.

Хаана: Zaisan Hill Event hall

Хэзээ: 2026.03.22-ны өдрийг дуустал

Үргэлжлэх хугацаа: 180 минут

Тасалбарын үнэ: 70,000-125,000 төгрөг

ХҮСЛИЙН ТӨВӨРГӨӨН-2026

Танилц: Хаврын ОНЦЛОХ ҮЗВЭРҮҮД

“ЖАНЦАННОРОВ” сан, Үндэсний Урлагийн Их Театр хамтран Хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровын гоцлол, найрал хөгжмийн бүтээл, дуу, романсын тоглолтыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил гурав дахь удаагаа Соёлын төв өргөөнд толилуулах гэж байна.

Хаана: Соёлын төв өргөө

Хэзээ: 2026.03.25 19:00 цагт

Үргэлжлэх хугацаа: 120 минут

Тасалбарын үнэ: 50,000-100,000 төгрөг

“ЦООХОР САР” ГҮН ШӨНИЙН ҮЛГЭР

Танилц: Хаврын ОНЦЛОХ ҮЗВЭРҮҮД

Цаг тоолол эхлэхээс өмнө тэнгэр шар өнгөтэй, нар харин хөх өнгөөр асан гэрэлтдэг байх үед юм гэнэ. Тэнгэрт байх шүтээнүүд хоорондоо зөрчилдөн тэмцэлдэхэд газарт тэднийг шүтэгч 2 овог тэсрэг тал болон өш зангидаж эвлэршгүйгээр арсалдсаар маш дэлгэмэл жилийг өнгөрөөсөн байлаа. Улбар зүст луут овог, хөх нөмрөгт чоно овгийн дуусашгүй тэмцэл үргэлжилсээр үе дамжин хуйларч газарт шингэн багтарсаар халуун цөмд тулав гэнэ. Манан дунд гэтэх чоно, гүн шөнийн харанхуйд сүүдрээр дагах луу хүртэл амьсгаа даран мөлхөнө. Жир бишийн он цаг, орон зайд өрнөх хөгшин үлгэр дахин яригдах цаг иржээ. Маппет театр, Улаанбаатар циркийн хамтын бүтээл Muppet universe -ийн хамгийн том бүтээл “ЦООХОР САР” гүн шөнийн үлгэр үзэгчдэдээ хүрэхэд бэлэн боллоо.

Хаана: Улаанбаатар театр

Хэзээ: 2026.03.28 11:00

Үргэлжлэх хугацаа: 70 минут

Тасалбарын үнэ: 30,000 төгрөг

CLASSIC NIGHT

Танилц: Хаврын ОНЦЛОХ ҮЗВЭРҮҮД

Сэтгэлийн гүнээс оргилох догдлол, уянгын эгшиг, хүний дотоод ертөнцийн уран илэрхийлэл Романтик үеийн хөгжмийн гайхамшгийг онцлон толилуулах үдэш үзэгч сонсогч та бүхнийг урьж байна. Улсын Филармонийн Симфони оркестрын “Classic Night” концерт тоглоно.

Хаана: Улсын филармони

Хэзээ: 2026.03.20 19:00

Үргэлжлэх хугацаа: 80 минут

Тасалбарын үнэ: 80,000 төгрөг

“ГАНЦХАН УДАА” LIVE MUSIC CONCERT

Танилц: Хаврын ОНЦЛОХ ҮЗВЭРҮҮД

“Ганцхан удаа” тоглолт нь Маралжингоо, Агиймаа, Баярцэцэг нарын гурван эмэгтэй уран бүтээлчийн хамтарсан emotional storytelling-д суурилсан амьд тоглолт юм.”Ганцхан удаа” тоглолт нь үзэгчдэд зөвхөн дуу сонсох бус, хүн бүр тоглолтын явцад бүтэн уран сайхны кино, драмын жүжгийн мэдрэмжийг авч, сэтгэл хөдөлгөсөн хайрын дуу, түүхээр аялж, аль нэг түүх, мэдрэмжтэй өөрийгөө адилтган харж дотоод сэтгэлтэйгээ нүүр тулах боломжийг олгоно.

Хаана: ASA Arena

Хэзээ: 2026.04.11 19:00 цагт

Үргэлжлэх хугацаа: 210 минут

Тасалбарын үнэ: 99,000-280,000 төгрөг

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн