Цэргийн дээд цол олголоо

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын Нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, орлогч дарга, бригадын генерал Б.Баатар, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн нарт хошууч генерал цол олгов.

Түүнчлэн Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хурандаа Б.Ганбат, Сургалт бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ц.Төрмөнх, Агаарын цэргийн командлагч, хурандаа Б.Мөнх-Ирээдүй, Тусгай хүчний цэргийн командлагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал, хурандаа Т.Буянбат нарт бригадын генерал олгосон байна. 

Цэргийн дээд цол олголоо

Цэргийн дээд цол олголоо

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн