Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.
Гурван өдөр үргэлжлэх тус өдөрлөгөөс Зэвсэгт хүчний шинэчлэл, хүчин чадлыг илтгэх зэвсэглэл, цэргийн техник, тусгай зориулалтын автомашин болон орчин үеийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг олон нийтэд анх удаа ийм өргөн хүрээнд дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой. Түүнчлэн Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооныхон спорт өдөрлөг зохион байгуулж, Цэргийн төв эмнэлгийнхэн дэвшилтэт тоног төхөөрөмж, хээрийн эмнэлгээ танилцуулж байна.
Зөвхөн үзэсгэлэн гараад зогсохгүй, Батлан хамгаалах салбарын байгууллагууд иргэдэд архивын лавлагаа гаргах, цэргийн үүрэгтний бүртгэл хийх, Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үзлэг, зөвлөгөө, ҮБХИС-ийн элсэлтийн мэдээлэл, Монгол цэргийн музейн ховор үзмэрүүд, “Соёмбо” сонины тусгай дугаар болон салбарын бодлогын танилцуулга зэрэг төрийн үйлчилгээг үзүүлж байгаа аж. Ингэснээр иргэд, залуу хойч үеийнхэн эх орныхоо батлан хамгаалах чадавхтай биечлэн танилцаж, техник хэрэгслийг ойроос үзэж сонирхох боломжтой болж байна.
Үзэсгэлэнгийн фото агшнаас хүргэе.




































Гэрэл зургуудыг Г.Мөнх-Од