ӨНӨӨДӨР: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдэл хэлэлцүүлэг болно

-Өнөөдөр болох үйл явдал- 

Нийгмийн ажилтны өдөр тохиож байна 

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 17 //. 

09:00 цагт: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдэл хэлэлцүүлэг ШУА-ийн Их чуулган танхимд болно.

 “БНХАУ-ын хөрөнгө оруулагчдад зориулсан хуулийн өдөрлөг” Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд болно. 

12:00 цагт: Дэлхийн цэргийн агуу жанжин, Их эзэн богд Чингис хааны зарлиг сургаалыг эрхэмлэн дээдлэгч ТББ-уудын төлөөлөл Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Монголын нийгмийн ажилтны өдрийг тохиолдуулан “Хүртээмжтэй нийгмийн төлөө” үйл ажиллагаа “Галлериа Улаанбаатар”-ын Гранд танхимд болно. 

-“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” 7 хоногийн үйл ажиллагааг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна. 

-“Хаан” галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Д.Анхбаярын “Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.

-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл  “Б контемпорари арт галерей”-д гарна.

Хилийн чанадад: 

-Испанийн Барселона хотноо инженерингийн чухал материалуудын асуудлаарх ICKEM 2026, MatDes 2026 олон улсын бага хурал болж байна.

-Европын Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-гийн хариу тоглолт болно.

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн