“Челси” клуб Рис Жеймстэй байгуулсан гэрээгээ 6 жилээр сунгажээ

ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 13. /ТАСС/. Английн хөл бөмбөгийн “Челси” клубын удирдлага тус багийн ахлагч Рис Жеймстэй байгуулсан гэрээгээ 2032 он хүртэл сунгажээ.

“Би хязгааргүй их баяртай байна, Челсид миний хамгийн сайхан он жилүүд маань өнгөрсөн, бидний өмнөх амжилтуудыг улам урагшлуулахад шаардлагатай бүх зүйл байгаа гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж Жеймс хэллээ.

Өдгөө 26 настай Р.Жеймс бол хүүхэд байхаасаа “Челси”-гээр дамжсан тамирчин юм. Тэрбээр тус багийн бүрэлдэхүүнд 225 тоглолтод оролцохдоо 16 гоол оруулж, 31 оновчтой дамжуулалт өгчээ. Мөн тус багийн бүрэлдэхүүнд 2021 онд Аваргуудын лиг, 2025 онд Конференцийн лиг, 2021 ба 2025 онуудад Клубүүдийн ДАШТ, 2021 онд УЕФА-гийн Супер цомын тэмцээнүүдэд түрүүлсэн байна.

Харин Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд 22 тоглолтод оролцохдоо 1 гоол оруулж, 4 оновчтой дамжуулалт өгчээ. Түүнчлэн 2021 оны Европын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн