“Формула-1”-ийн гараануудыг цуцалжээ

МОСКВА, 2026 оны гуравдугаар сарын 15 /РИА Новости/. Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Бахрейн, Саудын Араб улсуудад зохион байгуулахаар төлөвлөж байсан “Формула-1” уралдааны ээлжит гараануудыг  цуцалжээ. Энэ тухай Олон улсын автомашины холбооны /FIA/ Х нийгмийн сүлжээний хуудсанд мэдээлсэн байна.

Уг уралдааны IV үе шат Бахрейн улсын Сахира хотод дөрөвдүгээр сарын 10-12-нд, V үе шат Саудын Арабын Жидда хотод дөрөвдүгээр сарын 17-19-нд болох ёстой байсан юм.

“Ойрх Дорнодын бүс нутагт үүссэн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байгаатай холбоотойгоор Бахрейн, Саудын Араб улсуудад зохион байгуулахаар товлосон Гран-При тэмцээнүүдийг цуцаллаа. Хэд хэдэн хувилбарыг хэлэлцсэний эцэст ирэх дөрөвдүгээр сард “Формула-1”-ийн ямар ч гараа явагдахгүй гэсэн шийдвэрийг гаргалаа” гэж FIA-гийн мэдэгдэлд дурдсан байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг АНУ, Израилын цэргий ажиллагаа эхэлсэн бөгөөд үүний хариуд Ираны тал Израилын нутаг дэвсгэр болон Ойрх Дорнод дахь Америкийн цэргийн баазуудад цохилт өгсөөр байна. Тус бүс нутгийн ихэнх улс агаарын орон зайгаа хаасан бөгөөд спортын уралдаан тэмцээнүүдийг цуцалжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн