Гангаас 10 дахин бат бөх нүүрстөрөгчийн мяндас гарган авчээ

БЭЭЖИН, 2026 оны гуравдугаар сарын 11 /Xinhua/. Хятадад дотооддоо үйлдвэрлэсэн T1200 зэрэглэлийн маш бат бөх SYT80 нүүрстөрөгчийн мяндcыг танилцуулсан нь тус улсын нүүрстөрөгчийн мяндсын үйлдвэрлэлийн технологид томоохон дэвшил болжээ. 

Шинэ материалын жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал аль хэдийн 100 тонноос давсан бөгөөд ингэснээр БНХАУ ийм төрлийн материалыг бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн дэлхийн анхны улс болж байна гэж уг материалыг гарган авсан “China National Building Material Group” компани мэдээлсэн байна. 

Тус компани SYT80 материалаа Парист болсон “JEC World” нийлмэл материалын үзэсгэлэнгийн үеэр  танилцуулжээ. Шинэ нүүрстөрөгчийн мяндас нь хүний үсний диаметрийн аравны нэгээс бага диаметртэй боловч сунгах үед энгийн гангаас 10 дахин бат бөх бол гангийн нягтын дөрөвний нэгтэй тэнцэх нягт ажээ. 

Энэхүү материалыг өндөр хурдны төмөр зам, арилжааны зориулалттай сансрын технологи, эрчим хүчний шинэ эх үүсвэр, хүн дүрст робот, эмнэлгийн болон спортын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл зэрэг салбаруудад өргөнөөр ашиглах боломжтой байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн