Хүндийг өргөлтийн ААШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцоно

Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сарын 12-17-нд Энэтхэгийн Гандинагар хотод болно.

Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мартын удирдлагад дөрвөн тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул, +86 кг-д дэд мастер Г.Чинболор, эрэгтэйчүүдийн 79 кг-д спортын мастер И.Амарсанаа, 88 кг-д У.Мөнхбаяр өрсөлдөх аж. Түүнчлэн олон улсын II зэрэглэлийн шүүгч О.Баярцэцэг, Б.Гантулга, Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын зэрэглэлийн шүүгч О.Одгэрэл нар ажиллах аж.

Манай баг Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийг олон улсын хэмжээний мастер Б.Энхжин, Л.Болортуяа, Б.Хонгорзул, дэд мастер Г.Чинболор, спортын мастер И.Амарсанаа, У.Мөнхбаяр, О.Оюунжаргал, Б.Отгонтуул гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Архангай аймгийн “АРА арена”-д хийж байна. 

Жич: Хүндийг өргөлтийн ААШТ-ийг ирэх сарын 1-нд зохион байгуулах ёстой байсан ч Ойрхи Дорнод болон Персийн булангийн бүс нутагт үүсээд буй нөхцөл байдлын улмаас тэмцээний хугацааг хойшлуулах шийдвэрийг Азийн хүндийг өргөлтийн холбооноос гаргажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн