Ойрх Дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэлийг танилцуулжээ

, 2026 оны гуравдугаар сарын 12Ойрх Дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэлийн талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын энэ сарын 11-ний өдрийн хуралдаанд танилцуулжээ.

Газрын тос, шатахууны үнэ, импортын төлбөр нэмэгдэх, санхүүгийн эх үүсвэрийн зардал нэмэгдэх эрсдэл, дайны нөлөөллийн бүс нутаг болон манай улс хоорондын худалдааны нөхцөл байдлын талаар танилцуулсан байна.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулж Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу МИАТ компани 23 хүний бүрэлдэхүүнтэй тусгай нислэгийн баг бүрдүүлж, 91 иргэнийг эх орондоо авч ирээд буй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн