Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговьд салхи секундэд 18-24 метр хүрч ширүүснэ

Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Дундговийн нутгаар өнөөдөр салхи секундэд 18- 20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэн, шороон шуурга шуурна.

Өвөрхангай, Төв аймгийн нутаг, Дундговийн хойд, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас мэдээллээ.

Монгол орны зүүн хагаст маргааш нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдан, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар өнөөдөр үүлэрхэг, шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасаар шуурна.

Шөнөдөө Тэс голын хөндийгөөр -30-35, Увс нуур, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -24-29, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр -15-20, Хангайн нурууны өвөр бэл, Туул голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-3, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар -3-8, бусад нутгаар -8-13 градус хүйтэн, өдөртөө Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -14-19, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -8-13, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Тэрэлж голын хөндийгөөр -2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус дулаан, бусад нутгаар +3-2 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг, шөнө цас орохгүй, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 6-11, зарим үед 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -1-3 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Багануур орчмоор үүлэрхэг, шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -5-7 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Тэрэлж орчмоор үүлэрхэг, шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -5-7, өдөртөө -2-4 градус хүйтэн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн