Нийслэлээс энэ онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж сайжруулна.
Авто замын засвар шинэчлэлийг дөрөвдүгээр сарын нэгнээс эхлүүлэхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.
Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний авто замыг хэсэгчлэн засах юм. Ингэхдээ Саппорогоос 5 шарын уулзвар хүртэл 3.5 км, Баянзүрх дүүргийн Монелийн чиглэлд 6 км, Чингэлтэй дүүргийн Дамбадаржаагийн уулзвараас Бэлхийн эцэс хүртэлх 4.24 км авто замыг засна. Мөн Сүхбаатар дүүргийн Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх 4.3 км, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд 1.8 км авто замыг засаж сайжруулна.
Нийслэлд 2024-2025 онд 86 байршилд 233 км авто замыг шинэчилж байжээ.




