“Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эрчимжүүлнэ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 11 //. Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан Бүгд Найрамдах Солонгос Улсын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юн Чоль-той уулзаж, хоёр улсын санхүү, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явцын талаар өчигдөр санал солилцов.

ЭМЯ-ны мэдээлснээр, уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн хэрэгжилтийг түргэтгэх асуудлыг хэлэлцэж, тус төвийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг эрчимжүүлэхээр талууд тохиролцлоо.

Уг төслийг БНСУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Сангийн яам 2025 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүргүүлсэн бөгөөд хоёр талын ажлын хэсгүүд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Мөн БНСУ-ын Экспорт-Импорт банкны дэд ерөнхийлөгч Со Жон Хуа-тай уулзах үеэр “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн санхүүжилт, хэрэгжилтийн төлөвлөгөө болон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бусад төслийн явцын талаар ярилцаж, холбогдох үйл ажиллагааг авч ажиллахаар болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн