Уилт Чемберлейний дээд амжилтыг эвдэхэд ойртжээ

Шай Гилжес-Александер NBA-д олон арван жилийн өмнө тогтоосон дээд амжилтыг эвдэхэд ердөө хоёр тоглолт үлдлээ. Тэрбээр “Оклахома Сити Тандер” баг талбайдаа “Голден Стэйт Уорриорс”-ыг 104-97 харьцаагаар буулган авахад ихээхэн хувь нэмэр оруулж 27 оноо авсан байна. 

Тэрбээр аваргын цолоо хамгаалах гэж буй “Тандер” багийн бүрэлдэхүүнд дараалан 125 тоглолтод оролцохдоо хамгийн цөөндөө 20 оноо авсан байна. Энэхүү цуврал 2024 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлжээ.

Харин NBA-ийн домогт тоглогч Уилт Чемберлейн 1961 оны аравдугаар сараас 1963 оны нэгдүгээр сар хүртэл 126 тоглолтод дараалан оролцохдоо 20-оос дээш оноо авч, энэ үзүүлэлтээр дээд амжилт тогтоосон юм.

“Тандер” баг өнөөдөр “Денвер Наггетс”-тай, пүрэв гарагт “Бостон Селтикс”-тэй талбайдаа тоглоно.

Энэхүү хожил “Тандер”-ын дараалсан тав дахь хожил боллоо. Тус баг энэ улиралд хамгийн түрүүнд 50 удаа хожил авснаар Баруун бүсийг тэргүүлж байна.

Гэмтлийн улмаас өнжөөд байгаа Стефен Карригүй “Уорриорс” баг долоон оноо авч, онооны зөрүүг 99-97 болгон ойртуулсан боловч тоглолтын сүүлийн минутад Шай гурван онооны шидэлтээ амжилттай гүйцэтгэжээ. 

Майкл Портер Жуниор 30 оноо авч, “Бруклин Нетс” баг 23 онооны зөрүүг ойртуулснаар Дорнод бүсийг тэргүүлэгч “Детройт Пистонс” багийг талбайд нь 107-105-аар буулган авч, 10 тоглолт дараалсан хожигдлын цувралыг зогсоов.

Яннис Антетокунмпо 27 оноо авснаар “Милуоки Бакс” баг талбайдаа “Юта Жазз”-ыг 113-99 харьцаагаар хожлоо.

Жэйлен Жонсон 35 оноо авч, мөн самбараас удаа бөмбөг авч, долоо удаа оновчтой дамжуулалт өгснөөр “Атланта Хоокс” баг талбайдаа “Филадельфиа 76ерс”-ийг 125-116 харьцаагаар буулган авсан байна. 

“Лос-Анжелес Клипперс” баг эхний хагаст 19 онооны зөрүүгээр хожигдож явсан ч Кавай Леонард 28 оноо авч “Мемфис Гриззлис”-ийг талбайд нь 123-120 харьцаагаар хожжээ.

Энтони Эдвардс 34 оноо авсан хэдий ч “Орландо Мэжик” баг  “Миннесота Тимбервулвс”-ийг 119-92 харьцаагаар буулган авчээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн