Тив хоорондын тоглолтыг хойшлуулах хүсэлтийг Иракийн баг гаргажээ

МОСКВА, 2026 оны гуравдугаар сарын 9 /РИА Новости/.  АНУ, Канад, Мексикт болох ДАШТ-д оролцох эрхийн төлөөх тив хоорондын нэмэлт тоглолтын товыг өөрчлөх хүсэлтийг Иракийн хөл бөмбөгийн холбооноос ФИФА-д гаргажээ.  

ДАШТ-д оролцох хоёр эрхийн төлөө Боливи, БНАКонго улс, Ирак, Ямайк, Шинэ Каледони, Суринам гэсэн өөр өөр тивийн 6 баг хоорондоо нэмэлт тоглолтууд хийнэ. Тодруулбал, гуравдугаар сарын 31-нд Мексикийн Монтеррей хотноо Иракийн шигшээ баг Боливи-Суринамын багуудын хожсонтой нь тоглох юм.   

Ойрх Дорнодод дэгдсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас Иракийн агаарын орон зайг хаасан тул Багдадаас Истанбул хүртэл 25 цагийн турш автомашинаар яваад дараа нь Мексик рүү нисэхийг ФИФА-гийн зүгээс Иракийн шигшээд зөвлөжээ. Иракийн шигшээгийн тоглогчдын хагас нь Багдадад байгаа бол ахлах дасгалжуулагч Грэм Арнольд Дубай хотод гацжээ. Хөлбөмбөгчдийг авто замаар явуулахыг Арнольд зөвшөөрөхгүй байгаа юм.

Түүнээс гадна Иракийн шигшээгийн зарим тоглогч болон туслах дасгалжуулагчид одоог хүртэл Мексик, АНУ-ын виз авч чадаагүй байгаа ажээ. Гэтэл тус багийнхан Хьюстон хотод бэлтгэл хийхээр төлөвлөсөн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн