“Ред Булл” багийн нидерланд уралдаанч Макс Ферстаппен “Формула-1” ангиллын авто уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Австралийн Гран-Пригийн байрлал тогтоох урьдчилсан уралдааны үеэр осолд оржээ.
Ням гаргийн уралдааны өмнөх урьдчилсан уралдаан бямба гарагт явагддаг. Эхний тойрог дуусахад 7 минут 50 секунд дутуу байх үед Ферстаппен зам дээр эргэлдэж, машин нь хайрган зам руу шидэгдэж, хамгаалалтын ханыг мөргөжээ. Иймээс уралдааныг түр зогсоож, нидерланд тамирчны машиныг замаас гаргасан байна. Замаас гаран явж байхдаа Ферстаппен гараа барьсан харагдана. Өдгөө 28 настай Ферстаппен дөрвөн удаагийн дэлхийн аварга юм.
Мельбурнд болсон уг уралдаанд “Мерседес” багийн британи нисгэгч Жорж Рассел түрүүлжээ. Тэрбээр тойргоо 1 минут 18.518 секундэд туулсан байна. Хоёрдугаар байрт түүний багийн итали уралдаанч Кими Антонелли орсон бол “Ред Булл” багийн франц тамирчин Исак Хажар гуравдугаар байр эзэлсэн байна.
Австралийн Гран-Пригийн үндсэн гараа өнөөдөр болно.