Бритни Спирс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан хэргээр баривчлагджээ

Дуучин Бритни Спирс өнгөрсөн лхагва гарагийн орой АНУ-ын Калифорни мужид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр баривчлагджээ.

Дуучин бүсгүй байцаалтын үеэр өөрийн буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд, түүнийг пүрэв гарагийн өглөө сулласан байна. Түүнчлэн тавдугаар сарын 4-ний өдөр шүүхэд дуудагджээ. Бритни Спирс суллагдсан даруйдаа Instagram аккаунтаа устгасан. Тэрээр 2024 онд хөгжмийн салбартаа эргэн ирэхгүйгээ мэдэгдэж байсан билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн