Эрэн хайх, аврах ажиллагаа болон гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газрын дарга, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнүүдтэй цахим хурал хийж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. 

Хурлаар эрэн хайх, аврах ажиллагаа болон гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, шуурхай ажиллагаа зохион байгуулах төлөвлөлтийн талаар танилцуулсан юм. 

Эрэн хайх, аврах ажиллагаа болон гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө

 Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаар тушаалаар батлагдсан " Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх  арга хэмжээний нэгдсэн удирдамж" болон ОБЕГ-ын даргын 2025 оны 12 дугаар сарын 15-ны А/500 тушаалаар шинэчлэн батлуулсан "Эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах нийтлэг журам"-ыг үндэслэн энэ удаагийн цахим хурлыг зохион байгуулсан гэдгээрээ онцлог юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн