Үндэсний статистикийн хорооны Хүн ам, өрхийн мэдээллийн санд энэ оны гуравдугаар сарын 5-ны байдлаар Мартыннайман нэртэй нэг, Март нэртэй 1043, Марта нэртэй 152, Сарнай нэртэй 2407, Үзэсгэлэнгоо нэртэй 10, Лили нэртэй 15 хүн байна.
Түүнчлэн, манай улсын хамгийн урт нэр 39 үсэгтэй Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо, 38 үсэгтэй Лимбэнэгшигмичигболджалбааданзанравжаа бол хамгийн түгээмэл нэр Бат-Эрдэнэ 16 мянга гаруй, Тэмүүлэн 14 мянга гаруй бүртгэгджээ.
