Францад суугаа Элчин сайд нар монголын язгуур урлагийн тоглолтыг үзэж сонирхов

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 5 //. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ ЮНЕСКО-гийн дэргэдэх Байнгын төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн итгэмжит “Routes Nomades” холбоотой хамтран Монголын язгуур соёлын биет бус өвийг сурталчлах тоглолтыг өчигдөр зохион байгуулжээ.

Тоглолтыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүн орнуудын Элчин сайд нар, Байнгын төлөөлөгчид болон соёл урлагийн салбарын хүндэт зочид үзэж сонирхсон байна.

Францад суугаа Элчин сайд нар монголын язгуур урлагийн тоглолтыг үзэж сонирховЭлчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү тоглолтыг нээж үг хэлэхдээ, “Монгол Улс Дэлхийн өвийн хорооны шинээр сонгогдсон гишүүний хувьд тус хорооны үйл ажиллагаанд шинжлэх ухаанд суурилсан, бодит судалгаа, нотолгоонд тулгуурласан байх зарчмыг баримталж буй”-гаа онцлон тэмдэглээд дэлхийн байгалийн болон соёлын хосгүй үнэт өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэх эрхэм зорилгын төлөө хорооны гишүүн улс орнуудтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Энэхүү тоглолтод ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн морин хуур, уртын дуу болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан лимбийг битүү амьсгаагаар хөгжимдөх арга техникийн дээжээс уртын дууч Х.Эрдэнэцэцэг, морин хуурч Н.Хулан, лимбэч О.Эрхэс нар сонирхуулсан байна.

Францад суугаа Элчин сайд нар монголын язгуур урлагийн тоглолтыг үзэж сонирхов

Францад суугаа Элчин сайд нар монголын язгуур урлагийн тоглолтыг үзэж сонирхов

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн