Чөлөөт бөхийн олимпын жингүүдийн “Шилдэг 8” тэмцээн эхэллээ

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг 8” анхдугаар тэмцээн Эрдэнэт хотын “Хангарди” спорт цогцолборт эхэллээ.

90 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнийг олимпын эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жингийн ангиллаар зохион байгуулж буйгаараа онцлогтой. Тэмцээнд дотоодын чансаанд эхний наймд эрэмбэлэгдсэн тамирчид болон олимпын бус жингийн чансааг тэргүүлэгчид оролцож байна. Эрэгтэйчүүдийн эрэгтэйчүүдийн 57, 74, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг-ын жингийн барилдаан өнөөдөр болж байгаа бөгөөд медальтнууд тодрох аж. Харин эрэгтэйчүүдийн 65, 86, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн медальтнууд маргааш тодорсноор тэмцээн өндөрлөнө.

Ташрамд дурдахад, Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Японы Маэбаши хотын Икүэй их сургуульд дэлхийн шилдгүүдтэй 14 хоногийн хамтарсан бэлтгэлд оролцоод эх орондоо иржээ. Тус хамтарсан бэлтгэлийг Японы нэрт дасгалжуулагч Казүхито Сакай, Монголын шигшээ багийн дасгалжуулагчдын бүрэлдэхүүн болон Японы дасгалжуулагчид удирджээ. Бэлтгэлийн хөтөлбөр нь орчин үеийн бөхийн бэлтгэл, тактик, техник, бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлийг хослуулсан цогц агуулгатай байснаараа онцлогтой. 

Чөлөөт бөхийн олимпын жингүүдийн “Шилдэг 8” тэмцээн эхэллээ

Чөлөөт бөхийн олимпын жингүүдийн “Шилдэг 8” тэмцээн эхэллээ

Чөлөөт бөхийн олимпын жингүүдийн “Шилдэг 8” тэмцээн эхэллээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн