ӨНӨӨДӨР: COP17-Залуучуудын загвар хуралдааны нээлт болно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 4 //. -Өнөөдөр болох үйл явдал- 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Норвегийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдегийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Өнөөдөр Дэлхийн инженерүүдийн өдөр тохиож байна.

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

09:00 цагт: Ашигт малтмал, газрын тосны газар болон Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран зохион байгуулж буй Хийн аюулгүй ажиллагааны “Gas safety 2026” сургалтын нээлт НОБГ-ын сургалтын танхимд болно.

09:30 цагт: COP17-Залуучуудын загвар хуралдааны нээлт МУИС-ийн  I байранд болно.

11:00 цагт: “Мөрөөдлийн театр” МҮЭСТО-нд хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт: Морин спорт уяачдын “Арвагар хээр” холбооноос цаг үеийн асуудлаар Үндэсний мэдээллийн төвд  хэвлэлийн хурал хийнэ. 

14:00 цагт: Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны “Оюутны лиг-Бүх одод” тэмцээн  “M Bank Arena”-д болно.

-“Музейн нээлттэй өдрүүд” -ийг энэ сарын 7-ныг хүртэл зохион байгуулна. 

-МҮХАҮТ-ын “Нээлттэй өдрүүд” Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд энэ сарын 4-нийг хүртэл болно.

-Мазаалай баавгайг хамгаалах өдрийг тохиолдуулан танин мэдэхүйн нээлттэй өдөрлөгийг энэ сарын 6-ныг хүртэл Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулна.

-“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Мөнгөн мод-2025” наадмын материалыг энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авна.

-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

-“Хаан” галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Я.Бат-Ирээдүй “Бийрийн салхи” бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн арт галерейд энэ сарын 5-ныг хүртэл гарна. 

-МУЭ-ийн гишүүн зураач МУСТА Л.Даваанямын “Хүн цэцэг” бие даасан үзэсгэлэн “Hue art gallery”-д энэ сарын 14-нийг хүртэл  гарна.

 -“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд хүрнэ.

-“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 16-ныг хүртэл гарна. 

Хилийн чанадад: 

-ХБНГУ-ын Берлин хот дахь Messe Berlin үзэсгэлэнгийн танхимд Дэлхийн аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч үзэсгэлэн “ITB Berlin” 60 дахь удаагаа болж байна.

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

Орон нутагт:

Сэлэнгэ: “Ээжийн чанасан цай”-ны баяр болно. 

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд “Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр болж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн