Газар дундын тэнгис дэх хамгийн том, хамгийн олон хүн амтай арал болох Сицилид нэгдүгээр сарын 25-нд газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн улмаас арлын ихэнх хэсэг сүйдэж, дөрвөн км урт ангал үүсчээ.
Арлын жижиг хот Нишемид байрладаг номын сан газар хөдлөлтөд өртсөн бөгөөд сэргээн босголтын ажил нь хоёрдугаар сарын 23-наас эхэлжээ. Сэргээн босголтын ажлыг эхлүүлэхийн өмнө номын сангаас 400 орчим ховор номыг аварчээ. Тус номын сан нь газар хөдлөлтөөр нурсан хавцлын ирмэг дээр тогтож үлдсэн аж. Барилгын нэг хэсэг нь агаарт өлгөгдөж тогтсон байгаа тул хэзээ мөдгүй нурах эрсдэлтэй болсон байсан.
Номын санд 1830 оноос өмнөх Сицилийн түүхийг өгүүлэх 4000 орчим ховор ном хадгалагдаж байжээ. Үүнд уран зохиол, түүх зэрэг олон төрлийн ном багтана. Тэр дундаас хамгийн үнэ цэнтэй нь 16 дугаар зууны үед хамаарах ном байсан. Номуудын ихэнх нь хамгийн эрсдэлтэй газар гэж тооцогддог зоорийн давхарт үлджээ. Тэдгээрийг робот ашиглаж авах боломжтой ч Нишемид тийм нөөц бололцоо байхгүй бололтой.
Гал унтраах ангийн командлагч Сальваторе Кантале энэ ажиллагааг банк дээрэмдэхтэй л адил байсан гэв. Барилга нурах эрсдэлтэй тул аль болох хурдтай ажиллах, аль болох олон ном аврах шаардлагатай байсан нь тэр юм.