Казахстаны нийслэл Астана хотод болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр үйлчилгээний ажилтан Испанийн “Барселона” хөлбөмбөгийн клубын логотой даавуугаар тэмцээний дэвжээг арчиж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тарж, маргаан дэгдээжээ. Уг бичлэгийг Польшийн сэтгүүлч Анджей Почобут аравдугаар сарын 29-нд өөрийн X хаягтаа нийтэлсэн бөгөөд удалгүй цахим орчинд өргөн тархсан байна.

ВИДЕО: 

Хөгжөөн дэмжигчдийн хоёр өөр хандлага

Бичлэгт Астана хотын “Барыс Арена” спортын ордонд ажиллаж буй үйлчлэгч эмэгтэй “Барселона” клубын өнгө, эмблем бүхий даавуугаар тэмцээний дэвжээг арчиж байгаа нь харагдах ажээ. Энэ үйл явдал хөлбөмбөг сонирхогчдын дунд хоёр талын байр суурь үүсгэсэн байна. “Барселона”-гийн зарим хөгжөөн дэмжигч клубын бэлгэ тэмдгийг ийнхүү ашигласныг үл хүндэтгэсэн үйлдэл хэмээн шүүмжилсэн бол “Реал Мадрид”-ын хөгжөөн дэмжигчид өрсөлдөгч багаа ёжилж, хошигнол болгон хүлээн авчээ.

Харин зарим хэрэглэгч эмэгтэйн хэрэглэсэн зүйл нь клубын туг биш, харин “Барселона”-гийн логотой алчуур байсан бөгөөд тэрбээр үүнийг энгийн цэвэрлэгээний даавуу гэж бодсон байж болзошгүй хэмээн тайлбарлажээ.

Албан ёсны тайлбар хийгээгүй

Одоогоор уг алчуур цэвэрлэгчийн гарт хэрхэн очсон, эмэгтэй клубын эмблемийг таньж байсан эсэх, эсвэл зориуд ийм үйлдэл хийсэн эсэх нь тодорхойгүй байгаа аж. Тэмцээнийг зохион байгуулагчид болон “Барселона” клуб энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байгаа ажээ. Дашрамд дурдахад, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Астана хотод аравдугаар сарын 24-нөөс арван нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах ажээ. 

Хэлэлцэх 22

22 сэтгэгдэл “ВИДЕО: “Барселона”-гийн логотой алчуураар дэвжээ цэвэрлэсэн бичлэг шуугиан тарьжээ”-д
  1. Астанагийн тэмцээнд Барселонагийн алчуур харагдсан нь сонирхолтой. Ямар учиртай юм бэ?

  2. Үйлчилгээний ажилтан санамсаргүй ашигласан байх. Гэхдээ лого нь тод харагдаж байна.

  3. Польшийн сэтгүүлч нийтэлсэн учраас хурдан тархсан. Бичлэг хэр удаан байсан бэ?

  4. Чөлөөт бөхийн дэвжээ цэвэрлэхэд ийм даавуу ашиглах нь ердийн зүйл үү?

  5. Астана хотын Барыс Арена дээр болсон үйл явдал. Нутгийнхан юу гэж хэлж байна?

  6. Испанийн клубтэй холбоогүй гэдэгт итгэлтэй. Зүгээр л алчуур байсан байх.

  7. Маргаан дэгдээсэн нь ойлгомжтой. Хөлбөмбөг болон бөх хоёр өөр спортын уулзвар.

  8. Бичлэгийг аравдугаар сарын 29-нд нийтэлсэн. Одоо ч яригдаж байгаа нь сонин.

  9. Цэвэрлэгээний ажилтан Барселонагийн фен байсан уу?

  10. Дэвжээ арчихдаа логотой зүйл ашигласан нь анхаарал татсан. Зохион байгуулагчид мэдэж байсан уу?

  11. Олон нийтийн сүлжээнд хурдан тархсан. Хэдэн сая хүн үзсэн байх.

  12. Казахстаны тэмцээн дээр ийм зүйл гарсан нь гэнэтийн. Олон улсын дүрэм зөрчсөн үү?

  13. Алчуур нь зүгээр л бэлэг байсан байж магадгүй. Гэхдээ харагдах байдал муу.

  14. Польшийн сэтгүүлч Анджей Почобут яагаад энэ бичлэгийг онцолсон юм бэ?

  15. Бөхийн тэмцээнд хөлбөмбөгийн лого гарч ирэх нь инээдтэй ч, асуудал болж магадгүй.

  16. Үйлчилгээний ажилтан алдаа гаргасан гэж бодож байна. Дараагийн удаа анхаарах байх.

  17. Астанагийн тэмцээн өндөр түвшний. Ийм жижиг зүйл яагаад ийм их шуугиан тарьсан бэ?

  18. Бичлэгт дэвжээ цэвэрлэж буй хэсэг тод харагдаж байна. Лого нь Барселонагийнх мөн үү?

  19. Маргаан үүссэн нь зөв. Гэхдээ хэт их дэлгэрүүлэх хэрэггүй.

  20. Бат-Эрдэнэ хэлэхдээ:

    Чөлөөт бөхөд анхаарал хандуулахын оронд алчуур яригдаж байгаа нь харамсалтай.

  21. Interesting how a simple cleaning cloth with a football logo sparked so much discussion online.

  22. Зохион байгуулагчид албан ёсны тайлбар өгсөн үү? Одоогоор мэдээлэл бага байна.

Сэтгэгдэл үлдээх