Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 30 //. “Чингис хаан” үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан, куратор Ц.Эгиймаатай Монголын эзэнт гүрний үеийн язгууртан эмэгтэйчүүдийн дээл хувцас, гоёл чимэглэлийн онцлог болон түүхэн дурсгалын талаар ярилцлаа.

-Түүхэнд  дээл, хувцаснаас тухайн үеийн монголчуудын гоо зүйн ойлголт, нийгмийн давхарга, амьдралын хэв маягийг хэрхэн танин мэдэж болох вэ?

-Өнөөдрийг хүртэл олон тооны түүхэн дээл хувцас хадгалагдан үлдсэн байна. Тухайлбал, Монголын “Чингис хаан” үндэсний музей, ОХУ-ын Эрмитаж музей, Катарын музей болон БНХАУ-ын Өвөр Монголын музей зэрэг олон музейн сан хөмрөгт хадгалагдаж буй дээл хувцасны ихэнх нь язгууртны эдлэл, хэрэглэлийн дурсгалууд юм. Үүний нэг шалтгаан нь эрт үеэс уламжлан ирсэн оршуулгын зан үйлтэй холбоотой. Хүннүгийн үеэс язгууртнуудын оршуулгын зан үйл тодорхой онцлогтой байсан. Язгууртны булш, бунханд эд өлгийн зүйлсийг харьцангуй сайн хадгалагдах нөхцөлөөр байршуулдаг байсан нь өнөө үед тэдгээрээс дээл хувцас, гоёл чимэглэлийн дурсгал олдох боломжийг нэмэгдүүлсэн гэж үзэж болно. Харин жирийн иргэдийн оршуулга, булш нь бүтэц, зохион байгуулалтын хувьд ялгаатай байснаас шалтгаалан эд өлгийн зүйлс хадгалагдан үлдэх нөхцөл өөр байсан.

Тэр үеийн өргөн, урт хормойтой дээлийг хэрхэн өмсдөг байсан, өдөр тутмын хэрэглээнд ашигладаг байсан нь бидний сонирхлыг татдаг. Эдгээр дээлийг дотуур нь дан дээл өмсөж, гадуур нь давхарлан өмсдөг байсан. Мөн улирлын онцлогт тохирсон хувцас ч хэрэглэж байжээ. Ийм өргөн хормойтой дээл нь хатдын гоёлын хувцасны нэг төрөл байв. Харин шивэгчин, зарц нар урт хормойг нь өргөж, засаж янзлах үүрэгтэй байсан. “Монголын нууц товчоо”-нд ч хатдын хормойг засуулахтай холбоотой тэмдэглэл бий. Өөрөөр хэлбэл, хатдын урт хормойг өргөж, засаж өгөх үүрэгтэй эмэгтэйчүүд, охид дагалдан явдаг байжээ.

-Түүхэн сурвалж, Персийн номын чимэг зурагт язгууртан хатад цайвар болон улаан өнгийн дээл өмсөж, зарц, шивэгчид өөр өнгийн хувцас өмсдөг байсныг нь дүрсэлдэг. Хувцасны өнгөөр нийгмийн байр суурь, зэрэг дэвийг ялгаж байсан гэж үзэх үндэслэл юу вэ?

-Үнэт торгоор урласан дээлийн хормойг хэрхэн өргөж, барьж явдаг байсныг хувцасны хийц, хадгалагдан үлдсэн зарим хэсгээс харж болно. Хормойг зөвхөн торгон эдлэлээс нь бус, бүчнээс нь өргөж барьдаг байсан нь ч ажиглагддаг. Мөн Персийн номын чимэг зурагт язгууртан эмэгтэй, хатдын хормойг өргөж яваа зарц, шивэгчин хүмүүсийн дүрслэл бий. Алтан утсаар нэхэж, чимэглэсэн дээлүүд онцгой үнэ цэнтэй. Тухайлбал, манай “Чингис хаан” үндэсний музейд хадгалагдаж буй алтан утсаар урласан, заримдаа ёслолын дээл хэмээн нэрлэдэг энэ дээл нь хосгүй нандин дурсгал юм. Судлаачдын үнэлснээр, ийм хийц, тансаг чимэглэлтэй дээл дэлхийд ховор тохиолдоно. Энэ дээлийн тухайд Эрмитаж музейн куратор, Алтан ордны түүхийн нэрт судлаач Марк Григорьевич Крамаровский гуайн хэлсэн үг одоо ч миний санаанд тодхон үлджээ.

Тэрбээр дэлхийн 50 гаруй музейгээр зочилж, үзмэрүүдтэй танилцсан ч ийм гоёмсог, өвөрмөц дээл өмнө нь үзэж байгаагүйгээ илэрхийлээд, “Найман зуун жилийн тэртээ монгол эрчүүд хатдаа ийм тансаг хувцас өмсгөж, гоёдог байжээ” хэмээн бахархалтай хэлж байсан юм.

Язгууртан хатад, эмэгтэйчүүд цайвар өнгийн болон улаан дээл өмсдөг байсан тухай олон төрлийн сурвалжид тэмдэглэсэн байдаг. Харин гашуудлын үед эмэгтэйчүүд үсээ задгай тавьж, бараан өнгийн хувцас өмсдөг байсныг Перс номын чимэг зурагт дүрсэлсэн нь бий. Өнөө үед бид бараан, хар өнгийн хувцсыг олон янзын нөхцөлд өмсдөг болсон. Гэтэл тухайн үед хувцасны өнгө, хийц, чимэглэл нь тодорхой дэг жаяг, ёс заншилтай байжээ. Тухайлбал, зэрэг дэв өндөртэй хатад, язгууртан эмэгтэйчүүд улаан болон цайвар өнгийн дээл өмсөж байсан бол зарц, шивэгчид нь ногоон, хөх зэрэг өнгийн хувцас өмсдөг байсныг Перс номын чимэг зургаас харж болно. Археологийн олдвор, эд өлгийн зүйлс ч эдгээр дүрслэлийг давхар бататгаж байгаагаараа онцлогтой.

Үүнээс гадна Чингис хаанаас хойш хэдэн зууны дараа амьдарч байсан Төмөр хааны ордонд зочилсон аялагчийн тэмдэглэлд хааны хатны хормойг 15 шивэгчин өргөж явдаг байсан тухай дурдсан байдаг. Энэ нь тооны хувьд хэтрүүлэгтэй байж болох ч тухайн үеийн язгуурт эмэгтэйчүүдийн хувцас ямар тансаг, урт хормойтой байсныг, түүнийг өмсөж хэрэглэхэд бусдын тусламж шаардлагатай байсныг илтгэх нэгэн сонирхолтой баримт юм.

-Монголын эзэнт гүрний үеийн нарийн утсан урлалтай гоёл чимэглэл өнөөдөр дэлхийн музей, хувийн цуглуулгад хадгалагдан үлдсэн байдаг. Эдгээр дурсгалыг судлах нь тухайн үеийн монголчуудын урлаг, технологи, соёлын харилцааг тодруулахад ямар ач холбогдолтой вэ?

-Их Британид дуудлага худалдаагаар худалдаалахаар зарласан, БНХАУ-ын Өвөр Монголоос олдсон гэх уг дурсгал нь 17 ширхэг алтан чимэглэлтэй. Гаднаас нь харахад эдгээр чимэглэл том хэмжээтэй мэт боловч үнэндээ маш хөнгөн. Учир нь алтыг нарийн утас болгон сунгаж, сүлжиж урлах аргаар хийжээ. Алтыг хүний үсний ширхгээс ч нарийн утас болгон боловсруулж, түүгээрээ хээ угалз, нарийн хийцтэй чимэглэл урладаг байв. Ийм чимэглэлийг өнгө өнгийн эрдэнийн чулуутай хослуулснаар алсаас харахад гялалзсан, тансаг үзэмжтэй болдог байжээ. Энэ нь тухайн үеийн алт боловсруулах ур чадвар, гоёл чимэглэлийн урлал өндөр түвшинд хүрснийг харуулах нэгэн жишээ юм. 

Мөн богтог малгайг өмсөх арга, хувцасны бүрдэл ч өөрийн гэсэн онцлогтой байсан. Малгайг өмсөхдөө эхлээд богтогийн үндсэн хэсгийг байрлуулж, дараа нь үйсэн бортого хэлбэрийн хэсгийг өмсгөн, шилэвчээр тогтоодог байсан гэж үздэг. Энэхүү хувцас, гоёлын зохион байгуулалт нь тухайн үеийн монгол эмэгтэйчүүдийн үс засалт, хувийн ариун цэвэр, гоо сайхны соёлын талаар илүү бодитой ойлголт авахад чухал ач холбогдолтой.

                    Богтог малгайн чимэг XIII-XIV зуун, Алт, уулын болор, хөөмөл, цутгамал, утсан сүлжмэл ОХУ. Эрмитаж музей 

Монголчуудыг үсээ угаадаггүй, бохир заваан явдаг байсан гэх өрөөсгөл ойлголтыг тухайн үеийн хувцас, гоёл чимэглэлийн нарийн хийц, өмсөх арга барил, гоо сайхны соёлын талаарх баримтууд нягтлан үзэх шаардлагатайг харуулдаг. Өөрөөр хэлбэл, монголчуудын хувцаслалт, үс засалт, гоёл чимэглэл нь өөрийн гэсэн дэг жаяг, соёлын уламжлалтай байсан. Ийм нарийн утсан урлалтай ховор нандин эдлэлүүд өнөөдөр хувийн цуглуулагчдын гар дээр хадгалагдахын зэрэгцээ Эрмитаж музей, БНХАУ-ын Бээжин хотын музейнүүд, Монголын “Чингис хаан” үндэсний музейн сан хөмрөгт цөөн тоогоор хадгалагдан үлдсэн байдаг. Эдгээр дурсгал нь Монголын эзэнт гүрний үеийн урлаг, технологи, гоёл чимэглэлийн түүхийг судлахад үнэтэй хэрэглэгдэхүүн болдог.

Монгол орон жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай учраас монголчууд зөвхөн торгон дээлээр гоёж явдаггүй, улирал бүрд тохирсон хувцас өмсдөг байжээ. Энэ тухай аялагчдын тэмдэглэл, түүхэн сурвалж бичигт олонтаа дурдсан байдаг. Тухайлбал, ангийн арьс, үсийг дотогш болон гадагш харуулан хийсэн дээл хувцас өмсдөг байсан тухай тэмдэглэл бий.

Үүний нэгэн бодит нотолгоо бол Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутгаас олдсон нэхий дээл юм. Язгууртан эмэгтэйд холбогдох энэхүү дээл нь арьсан чимэглэл, хийцээрээ онцлог бөгөөд хадны нөмөрт үйлдсэн оршуулгаас олдсон тул өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. 

Луун хээтэй магнаг торгон дээл XIII-XIV зуун Дорноговь, Даланжаргалан, Нартын хад 


Мөн АНУ-ын Деливерийн цуглуулгад хадгалагдаж байсан булган эмжээртэй дээлтэй холбоотой нэгэн сонирхолтой жишээ бий. Уг дээл ОХУ-ын музейн сан хөмрөгт худалдан авалтаар орсон байдаг. Дээлийн эх хувцасны зарим хэсэг, тухайлбал булганы арьсан эмжээрийн ул мөр хадгалагдан үлдсэн бөгөөд сэргээн засварлах явцад эмжээрийг нөхөн сэргээсэн байна. Энэ нь тухайн үеийн язгууртнуудын дээл хувцсанд булганы арьс зэрэг үнэт үсийг чимэглэл болгон ашигладаг байсныг харуулах нэгэн баримт юм.

-БНХАУ-ын Өвөр Монголоос олдсон XIII-XIV зууны үеийн “Хувцас захиалгын бичиг”-т чухам ямар зүйлсийг тэмдэглэж үлдээсэн байдаг вэ. Энэхүү сурвалж тухайн үеийн монголчуудын амьдрал, хувцас хэрэглээний талаар юуг өгүүлж байна вэ?

-Өвөр Монголоос олдсон, XIII-XIV зууны үед холбогдох “Хувцас захиалгын бичиг” мөн сонирхол татдаг. Энэхүү бичигт тухайн үеийн нэгэн язгууртан эмэгтэйгээс тодорхой цол хэргэмтэй эрхэмд зориулан хувцас захиалсан тухай тэмдэглэжээ. Тухайлбал, ямар загварын дээл хувцас хийх, богтог малгайн чимэглэлийг хэрхэн урлах, түүнийг ямар эрдэнийн чулуугаар чимэглэх зэрэг нарийн ширийн зүйлийг тодорхой бичиж үлдээсэн байна. Монгол бичгээр тэмдэглэсэн энэхүү хэрэглэгдэхүүн нь ойролцоогоор 800 жилийн тэртээх монголчуудын хувцасны соёл, гоёл чимэглэл, эд материалын сонголт, захиалгын уламжлалын талаар бодитой мэдээлэл өгч буйгаараа онцгой ач холбогдолтой. Ялангуяа хувцасны загвар, материал, эрдэнийн чулууны сонголт зэрэгт тавих шаардлагыг бичгээр нарийвчлан тэмдэглэж үлдээсэн нь ховор тохиолдох сурвалж юм. Энэхүү сурвалж нь Монголын эзэнт гүрний үеийн язгууртан эмэгтэйчүүдийн хувцас хэрэглэлийн соёл, гоо зүйн ойлголт, тансаг хэрэглээний талаар шинэ мэдлэг олж авах боломжийг бүрдүүлж буйгаараа судлаачдын анхаарлыг татаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн язгууртан эмэгтэйчүүд хувцсаа ямар материал, чимэглэлтэй урлуулахыг хүсэж байсныг бичгээр баталгаажуулан үлдээсэн нь түүх, соёлын үнэт өв болон хадгалагдан үлджээ.

Алтан утаст дээл XIII-XIV зуун торго, алтан утас, урт 169, өргөн 229 см Катар Улс.Доха хот. Исламын урлагийн музей 

Богтог малгайн иж бүрэн чимэг, утсан сүлжмэл ээмэгний хамт, Их Британы “Сотбис” дуудлага худалдааны сайт 

Зээгт нэхий дээл XIII-XIV зуун, Дорногов, Даланжаргалан, Нартын хад 

Ёслолын дээл 

Хэлэлцэх 29

29 сэтгэгдэл “Ц.Эгиймаа: Найман зуун жилийн тэртээх монгол хатдын тансаг гоёл бидний өв соёлын нэг хэсэг юм”-д
  1. Чингис хааны үеийн хатдын гоёл чимэглэл үнэхээр тансаг байсан нь сонирхолтой. Музейн үзэсгэлэн дээр харж болох уу?

  2. Найман зуун жилийн өмнөх дээл хувцасны онцлогийг судлах нь манай өв соёлыг илүү ойлгоход тусална.

  3. Куратор Ц.Эгиймаагийн ярилцлага их мэдээлэлтэй байлаа. Түүхэн дурсгалуудыг хамгаалах ажил чухал.

  4. Сарангэрэл хэлэхдээ:

    Язгууртан эмэгтэйчүүдийн гоёл нь зөвхөн гоо зүй биш, нийгмийн статусыг илэрхийлдэг байсан гэж бодож байна.

  5. Музейн сан хөмрөгт ийм эд зүйлс байдаг нь бахархмаар. Илүү олон хүнд сурталчлах хэрэгтэй.

  6. Түүхийн энэ үеийн хувцас загвар өнөөгийнхөөс тэс өөр. Сонирхолтой харьцуулалт.

  7. Төмөрбаатар хэлэхдээ:

    Гоёл чимэглэлийн материал ямар байсан бэ? Алт мөнгө их ашигладаг байсан уу 🙂

  8. Эзэнт гүрний үеийн эмэгтэйчүүдийн дээлний хийц технологийн хувьд хэр нарийн байсан бэ?

  9. Энэ ярилцлагаас суралцах зүйл их байна. Өв соёлоо хадгалах нь хүн бүрийн үүрэг.

  10. Музейд зочлохыг хүсч байна. Хатдын тансаг гоёлыг биеэр харах боломжтой юу?

  11. Болдбаатар хэлэхдээ:

    Найман зуун жил өнгөрсөн ч соёлын өв амьд байгаа нь гайхалтай.

  12. Кураторын тайлбар их тодорхой. Илүү дэлгэрэнгүй ном гаргавал зүгээр байх.

  13. Язгууртнуудын гоёл нь худалдаа арилжааны баялгийг харуулдаг байсан болов уу.

  14. Түүхэн дурсгалыг судлах ажил үргэлжлэх ёстой. Залуу судлаачдыг дэмжих хэрэгтэй 🙂

  15. Дээл хувцасны өнгө, хээ угалз нь ямар утгатай байсан бэ?

  16. Музейн үзэсгэлэнгийн зохион байгуулалт хэр вэ? Олон хүнийг татах уу?

  17. Энэ сэдэв манай түүхийн сурах бичигт илүү орвол зүгээр.

  18. Хатдын гоёл чимэглэл нь урлагийн өндөр түвшинд хүрснийг харуулж байна.

  19. Соёлын өвийг дижитал хэлбэрээр хадгалах боломжийг авч үзэх хэрэгтэй.

  20. Ярилцлагаас үзэхэд судлаачид их хөдөлмөрлөжээ. Баяр хүргэе.

  21. Тансаг гоёл нь зөвхөн хатдад зориулагдсан уу, эсвэл бусад эмэгтэйчүүд ч өмсдөг байсан уу 🙂

  22. Музейн ажлын талаар илүү мэдээлэл хүлээж байна.

  23. Өв соёлын энэ хэсгийг олон улсад сурталчлах нь чухал.

  24. Найман зуун жилийн түүх бидний өнөөдрийн соёлтой хэрхэн холбогддог вэ?

  25. Гоёлын загвар өөрчлөгдөж байсан уу, эсвэл тогтвортой байсан уу?

  26. Баярсайхан хэлэхдээ:

    Кураторын ажил их үнэ цэнтэй. Ийм мэргэжилтнүүдийг бэлтгэх хэрэгтэй.

  27. Үзэсгэлэнгийн талаар илүү зураг, видео гаргавал сайхан байх.

  28. Түүхийн энэ үеийг илүү гүнзгий судлах нь шинэ нээлтүүд авчрах байх 🙂

  29. The jewelry of Mongolian queens from 800 years ago reflects a rich cultural heritage that deserves more international attention.

Сэтгэгдэл үлдээх