Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлөөс Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайг 8.71 хувь гэж баталжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн А/128 тоот тушаалаар Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байдаг.

Тэгвэл тус зөвлөл ээлжит хуралдаанаараа Монгол Улсын ойн сангийн шинэчилсэн тоо баримтыг хэлэлцэж, ойгоор бүрхэгдсэн талбайг 8.71 хувь гэж баталсан байна. Тухайн газар нутгийн ойн санг тогтоохдоо ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээгээр тооцож үнэлдэг бөгөөд Монгол орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 13.6 сая.га байгаа аж.

Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөл нь ойжуулалт, улс, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө, ойн сангийн төлөв байдал, тооллого, зохион байгуулалтын мэдээлэл, дагалт баялгийн нөөц, түүний ашиглалттай холбоотой мэдээ, тайланг хэлэлцэж баталгаажуулах, шийдвэр гаргах чиг үүрэгтэй юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн