Гуравдугаар сард улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн зургаан барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулдаг ээлжит барилдааныхаа хуваарийг танилцуулав.

Гуравдугаар сарыг МАН-ын 105 жилийн ой, “Эх орончдын өдөр”-т зориулсан барилдаанаар эхлүүлж байна. Тус барилдаан долоон жил завсарласны дараа эргэн ирж буйгаараа онцлогтой. Түүнчлэн энэ сард Монгол Улсын гарди П.Сүхбатын нэрэмжит барилдаан, “Мобиком”-ын 30 жилийн ойн нэрэмжит чансаа өндөр 128 бөхийн барилдаан бөх сонирхогчдын анхаарлыг татах нь ээ. “Мобиком”-ын 30 жилийн ойн барилдааныг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах бөгөөд түрүү бөх 30 сая төгрөг гардах аж. Мөн МҮБХ-ны “Алтан цом”-ын төлөөх барилдаан үргэлжилнэ.

Барилдааны хуваарийг танилцуулъя.

Гуравдугаар сарын 1

“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан

Гуравдугаар сарын 7

Завхан аймгийн Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин У.Балжиннямын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 13

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 134 дэх удаагийн барилдаан

Гуравдугаар сарын 14

Монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 15

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын гарди П.Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 21

Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 22

“Мобиком” корпорацын 30 жилийн ойн нэрэмжит барилдаан,

Гуравдугаар сарын 28

МҮБХ-ны Алтан цомын барилдаан /зургаадугаар тойргийн сүүлийн хагас/,

Гуравдугаар сарын 29

МҮБХ-ны Алтан цомын барилдаан /долоодугаар тойргийн эхний хагас/ тус тус болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн