“McDonald’s” исламын шашинтнуудын эрх ашгийг хүндэтгэж байна

Герман бол шар айраг, шарсан зайдас, жинхэнэ эрх чөлөөний орон. Гэвч тус улсын “McDonald’s” ресторан санаанд оромгүй санаачлага гаргажээ. Тодруулбал, исламын шашны ариун үйл болох Рамадан сар эхэлсэнтэй холбогдуулан “McDonald’s” ресторан бүх сурталчилгааны самбараа өдрийн цагаар унтрааж байна. Рамадан сарын үеэр исламын шашинтнууд нар ургахаас эхлээд нар жаргах хүртэл мацаг барьдаг. Тэднийг мацаг тайлагдаж, хоол идэх боломжтой болох цагаар “McDonald’s”-ын сурталчилгааны самбарууд эргэн гарч ирэх аж.

Угтаа бол Германы хүн амын дийлэнх хувь нь исламын шашинтан биш. Гэсэн ч “McDonald’s” ресторан цөөнхийн эрх ашгийг хүндэтгэж байгаагаа энэ үйлдлээрээ илэрхийлж, өөрсдийгөө сурталчилж байна. Өдрийн 14:00 цагт та өлсөж байж болох ч өөр хэн нэгэн тэнд мацаг бариад байж байгаа. Тэр хүнийг та уруу татаж мэдэх юм гэсэн санааг “McDonald’s” илэрхийлж байна.

Дижитал самбарууд нар мандах, жаргахтай зэрэгцэн хоолны зураг нь солигдож гарч ирэх энэ санааг гаргахдаа тэд германчуудаас асуугаагүй, ямар нэгэн санал асуулга ч явуулаагүй.

Хэрвээ тэд христийн шашинтнууд юм уу еврейчүүдийн мацагийн үеэр сурталчилгааны самбаруудаа унтраавал хэвлэл мэдээлэл, олон нийт багагүй шуугих байлаа. Гэвч Рамадан сарын үеэр нам гүм ноёлжээ. Энэ асуудлыг тухайлан хөндсөн хүн тун цөөн байна. Тодорхой жижиг хүрээлэлд л энэ үйлдлийг алга ташин хүлээж авчээ. Цаагуураа энэ үзэгдэл нь орчин үеийн Европт хэн илүү хүчирхэг байгааг илтгэнэ гэж үзэж байна.

Гэхдээ “McDonald’s”-ын шинэ санаачлага бусад хүнийг хохироож байна гэж шүүмжлэгсэд ч бий. Өдөр бүр ажил сургуульдаа ирж очиж буй олон хүн өөр хэн нэгний шашны нөлөөнд хүчээр автаж байна гэж тэд үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: INDIA HERALD

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн