Европын 32 улсын нийт өрийн хэмжээ 2026 оны эхний хагас жилийн байдлаар 95 их наяд ам.доллароос давж, түүхэн дээд түвшинд хүрсэн тухай Олон улсын санхүүгийн хүрээлэн /IIF/ пүрэв гарагт мэдээлжээ.

Тус байгууллагаас гаргадаг “Дэлхийн өрийн мониторинг” тайланд дурдсанаар, зээлийн өртөг өсөж, улс төрийн тодорхойгүй байдал даамжирч байгаа нь тус бүс нутгийн өрийг тогтворжуулахад улам их хүндрэл учруулж байна.

Улс орон, салбарын өрийн хэмжээ

Оны эхний зургаан сарын байдлаар Европын орнуудын нийт өрийн хэмжээ дэлхийн өрийн 25 орчим хувийг эзэлсэн бол өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 325 орчим хувьтай байна. Энэ нь еврогийн бүсийн өрийн хямралын эхэн үед бүртгэгдсэн түвшнээс 45 орчим нэгж хувиар доогуур үзүүлэлт юм. Улс орнуудаар авч үзвэл, Франц 15.5 их наяд ам.долларын өртэйгээр Европт тэргүүлсэн бол Их Британи 14.7 их наяд, Герман 13.5 их наяд, Итали 7.2 их наяд ам.долларын өртэй байна. 

Эдийн засгийн салбараар нь ангилбал, санхүүгийн байгууллагуудын өр 30.4 их наяд ам.долларт хүрч, хамгийн өндөр хувийг эзэлсэн байна. Харин санхүүгийн бус компаниудын өр 26.4 их наяд, засгийн газруудын өр 22.5 их наяд, айл өрхүүдийн өр 15.7 их наяд ам.долларт тус тус хүрчээ.

Зээлийн эрсдэл ба төсвийн алдагдал

Энэ онд Европын Холбооны гишүүн орнуудаас Францад зээлийн эрсдэлийн өртөг хамгийн их нэмэгдсэн байна. Тус улсын таван жилийн хугацаатай зээлийн эрсдэлийн свопын /credit default swap буюу CDS/ зөрүү 100 суурь нэгжээс давж, 2012 оны сүүлээс хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн бол Италийнх 75 орчим суурь нэгж байжээ.

Төсвийн алдагдал тогтмол өндөр хэвээр байгаа, зээлийн өртөг нэмэгдэж, санхүүгийн нөөц боломж хумигдаж байгаа нь улс төрийн хүндрэлтэй нөхцөлд Европын засгийн газруудын өрийн өсөлтийг тогтворжуулахад улам хүндрэл учруулж байгааг тайланд анхааруулсан байна.

Хэлэлцэх 23

23 сэтгэгдэл “Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ”-д
  1. Европын орнуудын өрийн хэмжээ ийм өндөр болсон нь эдийн засгийн тогтвортой байдалд асуудал үүсгэж магадгүй.

  2. 95 их наяд ам.доллар гэдэг нь үнэхээр том тоо. Энэ өсөлт үргэлжлэх үү?

  3. Зарим улс өрөө бууруулах арга хэмжээ авч байгаа боловч хангалтгүй байна.

  4. Энэ мэдээ Европын санхүүгийн системийн эрсдэлийг сануулж байна.

  5. Монгол Улс ч өрийн асуудлаа анхаарах хэрэгтэй. Сургамж авч болно.

  6. Өрийн хэмжээ өсөж байгаа нь инфляци, хүүгийн түвшинд нөлөөлөх магадлалтай.

  7. Тодорхой улсуудын өрийг задалж харуулсан бол илүү ойлгомжтой байх байсан.

  8. Европын холбооны гишүүн орнууд хамтран шийдэл олох шаардлагатай.

  9. Энэ тоо зөв үү? Эх сурвалжийг шалгах хэрэгтэй.

  10. Урт хугацааны өрийн ачаалал эдийн засгийн өсөлтийг удаашруулж болзошгүй.

  11. Алтангэрэл хэлэхдээ:

    Засгийн газрууд зарлагаа хянаж, татварын орлогыг нэмэгдүүлэх ёстой.

  12. Өрийн хямрал дахин давтагдах эрсдэл байгаа юу?

  13. Мэдээлэл цаг үеэ олсон. Цаашдын хөгжлийг ажиглах хэрэгтэй.

  14. Зарим улс өрөө тогтворжуулж чадсан жишээ байна уу?

  15. Энэ нь хөрөнгө оруулалтад нөлөөлөх магадлалтай.

  16. Олон улсын байгууллагууд энэ асуудалд анхаарал хандуулах ёстой.

  17. Тоо баримт сонирхолтой. Дэлгэрэнгүй задлал хэрэгтэй.

  18. Өрийн өсөлтийг зогсоох бодлого хэрэгтэй байна.

  19. Европын эдийн засаг энэ ачааллыг даах уу?

  20. Монголд ч төстэй асуудал үүсэхээс сэргийлэх хэрэгтэй.

  21. Санхүүгийн зах зээл энэ мэдээнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэв?

  22. Урт хугацаанд тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авах нь чухал.

Сэтгэгдэл үлдээх