АНКАРА, 2026 оны аравдугаар сарын 22. Канадын Ерөнхий сайд Марк Карни АНУ-аас хамааралт байдлаа бууруулж, бусад “дунд гүрнүүд”-тэй худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүчин чармайлтынхаа хүрээнд пүрэв гарагт Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдогантай уулзана. Канадын удирдагчийн хувьд Туркт анх удаа айлчилж байна.

Тунхаг бичиг

Айлчлалын талаар мэдээлэл бүхий эх сурвалжийн мэдээлснээр, М.Карни, Р.Эрдоган нар батлан хамгаалах, эрчим хүч зэрэг дөрвөн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх тухай тунхаг бичигт гарын үсэг зурах ажээ. 

Туркт хийж буй энэхүү айлчлал нь М.Карни Канадыг АНУ-тай үүссэн худалдааны дайны сөрөг үр дагавраас хамгаалах зорилгоор гадаадад хийж буй цуврал айлчлалуудын нэг юм. АНУ-д Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хөрш орныхоо олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулж, тусгаар тогтносон улсын хувьд бие даасан байдлыг нь үгүйсгэсэн агуулгатай мэдэгдэл хийгээд байгаа билээ. 

НАТО-гийн гишүүн болох Турк улс хурдацтай хөгжиж буй батлан хамгаалахын аж үйлдвэр, цөмийн цахилгаан станцын шинэ төслүүд, уул уурхайн салбартаа шинэ хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа татахыг эрмэлзэж байгаа юм.

Канадын Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлснээр, энэхүү айлчлал нь “Канадыг Туркийн худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш болгон байр суурийг нь бэхжүүлэх” зорилготой ажээ.

Канад, Туркийн худалдааны хэмжээ харьцангуй бага бөгөөд Турк улс Канадын бараа бүтээгдэхүүний нийт экспорт, импортын 0.3 хүрэхгүй хувийг (4.34 тэрбум канад доллар буюу 3.09 тэрбум ам.доллар) эзэлдэг байна. Гэсэн хэдий ч хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн таван жилд 50 шахам хувиар өсжээ.

“Энэхүү айлчлал бол америкчуудыг бид зүгээр хараад суухгүй гэдгийг харуулахын тулд геополитикийн үүднээс зайлшгүй хийх ёстой алхам юм” гэж Ватерлоогийн Их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Бэссма Момани хэлсэн байна. 

М.Карни АНУ-аас бусад улс руу хийх экспортын хэмжээг ирэх 10 жилд хоёр дахин нэмэгдүүлэх зорилтын хүрээнд сүүлийн нэг жилийн хугацаанд 20 гаруй худалдааны хэлэлцээр байгуулжээ. Тэрбээр Хятадтай муудсан харилцаагаа сэргээхээр энэ оны нэгдүгээр сард Бээжин хотод айлчилсан бөгөөд энэ үеэр цахилгаан автомашин болон рапсын импортын гаалийн татварыг бууруулах тохиролцоонд хүрсэн байна.

Хятадыг Канадын аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй улс гэж шүүмжилдэг. Канадын эрх баригчид өмнө нь Хятадыг парламентын сонгуульд нь дор хаяж хоёр удаа хөндлөнгөөс оролцсон гэж буруутгаж байсан хэдий ч М.Карни тус улсыг АНУ-аас “илүү урьдчилан таамаглах боломжтой” худалдааны түнш хэмээн тодорхойлжээ.

Гэсэн хэдий ч Канадын экспортын барааны 70 орчим хувийг АНУ-ын зах зээлд нийлүүлсээр байна. 

2024 оноос хойш Туркийн эрх баригчид сөрөг хүчнийхэнд шахалт үзүүлж, ЛГБТК+ нийгэмлэгийн гишүүдийг баривчлах ажиллагаа явуулж байгаа нь шүүмжлэл дагуулсаар ирсэн. Гэвч М.Карни өмнөх Ерөнхий сайд нартай харьцуулахад хүний эрхийн асуудалд харьцангуй бага анхаарал хандуулж байна.

“Карни Канадын эдийн засагт шинэ боломжуудыг нээхийн зэрэгцээ тэгш эрхийн төлөө тэмцэгч “дунд гүрний” байр сууриа хадгалахыг хичээхийн тулд Туркт маш нарийн тэнцвэрийг барих шаардлагатай болно” гэж Йоркийн Их сургуулийн улс төр судлаач, профессор Анна Агатангелоу хэллээ. 

Туркийн эрх баригчид шүүх засаглал нь хараат бус, мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх үйл явцыг улс төрийн зорилготой явуулдаг гэх шүүмжлэлийг няцаадаг.

Худалдаа ба цөмийн станц

Энэ оны долоодугаар сард болсон НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчдын уулзалтын үеэр М.Карни, Р.Эрдоган нар чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлжээ. Үүний зэрэгцээ Турк улс Канадын Батлан хамгаалах, аюулгүй байдал, тэсвэрлэх чадавхын банкны (Defence, Security and Resilience Bank) үүсгэн байгуулагч гишүүнээр элсэхээр тохиролцсон байна.

Туркийн эрх баригчид хоёр, гурав дахь цөмийн цахилгаан станцыг барих боломжийн талаар Канадын инженерчлэлийн “AtkinsRealis” компани, Өмнөд Солонгосын “Korea Electric Power Corporation”, мөн Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорацтай хэлэлцээ хийж байгаа юм. 

2024 онд Канадаас Турк руу хийх зэвсгийн экспортын хязгаарлалтыг цуцалжээ. Канад улс Турк руу голчлон сэвэг зарам нисэх онгоц, электрон бараа экспортолдог бол эмнэлгийн тоног төхөөрөмж, загас агнуурын хөлөг онгоц, нисэх онгоцны хөдөлгүүр, үнэт эдлэл импортолдог байна.

Хэлэлцэх 18

18 сэтгэгдэл “Канадын Ерөнхий сайд М.Карни АНУ-аас худалдааны хамаарлаа бууруулахаар Туркт айлчилж байна”-д
  1. Бат-Эрдэнэ хэлэхдээ:

    Канад АНУ-аас хамаарлаа бууруулах гэж оролдож байгаа нь ойлгомжтой. Турктой хамтын ажиллагаа хэр үр дүнтэй болох вэ?

  2. Ерөнхий сайд Карни идэвхтэй аялаж байна. Дунд гүрнүүдтэй холбоо тогтоох нь зөв стратег.

  3. Туркийн Ерөнхийлөгчтэй уулзалт худалдааны гэрээ гаргаж магадгүй. Ямар салбарт төвлөрөх вэ?

  4. Алтангэрэл хэлэхдээ:

    АНУ-аас хамаарал бууруулах нь олон улсад түгээмэл болж байна.

  5. Энэ айлчлал эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн. Үр дүнг нь харах хэрэгтэй.

  6. Канад Турктэй худалдаагаа нэмэгдүүлбэл хоёр талдаа ашигтай. 😊

  7. Эрдэнэчимэг хэлэхдээ:

    Дунд гүрнүүдтэй хамтрах нь олон улсын байр сууриа бэхжүүлэх арга зам.

  8. Уулзалт амжилттай болно гэж найдаж байна.

  9. Худалдааны хамаарлыг бууруулах гэсэн оролдлого зөв, гэхдээ АНУ-тай харилцааг бүрэн таслахгүй байх хэрэгтэй.

  10. Турк Канадын хувьд шинэ зах зээл болж магадгүй.

  11. Ерөнхий сайд ийм айлчлал хийж байгаа нь улсынхаа эрх ашгийг хамгаалж байгаа хэрэг.

  12. Хороший шаг для диверсификации торговли.

  13. Энэ мэдээ олон улсын худалдааны өөрчлөлтийг харуулж байна.

  14. Айлчлалын үр дүнгийн талаар илүү мэдээлэл хүлээж байна.

  15. Канад идэвхтэй гадаад бодлого явуулж байна.

Сэтгэгдэл үлдээх