Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулав.

Тунхаглалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Бернхард Котч нар гарын үсэг зурав.

Хамтарсан тунхаглалаар хоёр улсын стратегийн түншлэлийг цаашид өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойллоо.

Талууд хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжиж буй “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль”-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих, анх удаа зохион байгуулж буй “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг” зэрэг санаачилгад тулгуурлан эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, монгол оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Түүнчлэн мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы тэргүүн туршлагыг нэвтрүүлж, Монгол Улсад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон уулын явган цэргийн чиглэлээр төрөлжсөн сургалт зохион байгуулахаар тохиролцов.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, ногоон эдийн засгийн шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад тэргүүлэх ач холбогдол өгөхөөр боллоо.

Түүнчлэн хоёр улсын иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах боломжийг судалж, энэ чиглэлээр яриа хэлэлцээг эхлүүлэх, Франкфурт ам Майн хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээхээр болсныг зарлалаа.

Хэлэлцэх 18

18 сэтгэгдэл “Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа”-д
  1. Бат-Эрдэнэ хэлэхдээ:

    Хоёр улсын хамтын ажиллагаа улам бэхжиж байгаа нь сайхан мэдээ. Германы туршлага Монголд их хэрэгтэй.

  2. Ерөнхийлөгчийн айлчлал үр дүнтэй болж байгаа нь харагдаж байна. Тунхаглал цаашид ямар алхамд хүргэх бол?

  3. Ашигт малтмал, технологийн их сургуулийн талаар дурдсан нь сонирхолтой. Оюутнуудад илүү боломж нээгдэнэ гэж найдаж байна.

  4. Ногоон эдийн засгийн чиглэлээр хамтрах нь зөв. Сэргээгдэх эрчим хүч Монголд чухал.

  5. Жолооны үнэмлэх харилцан хүлээн зөвшөөрөх асуудал яригдаж байгаа нь иргэдэд ашигтай байх болов уу.

  6. Стратегийн түншлэлийг өргөжүүлэх нь зөв алхам. Цаашид илүү олон салбарт хамтрах байх.

  7. Алтанцэцэг хэлэхдээ:

    Шинжлэх ухааны өдөрлөг зохион байгуулах санаачилга сонирхолтой санагдлаа.

  8. Төмөрбаатар хэлэхдээ:

    Батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаа бэхжих нь чухал. Энхийг сахиулах чиглэлээр туршлага солилцоно.

  9. Франкфуртэд консулын газар нээх нь худалдаа, иргэдийн аялалд тустай байх.

  10. Мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы туршлагыг нэвтрүүлэх нь зөв. Залуучуудад боломж олгоно.

  11. Болдбаатар хэлэхдээ:

    Тунхаглалд гарын үсэг зурсан нь хоёр улсын харилцааны шинэ үе шат болж байна.

  12. Хөгжлийн хамтын ажиллагаа үргэлжлэх нь сайхан. Их сургуулийн үйл ажиллагааг дэмжих нь чухал.

  13. Strengthening ties between Mongolia and Germany through this joint declaration seems promising for both nations.

  14. Иргэдийн жолооны үнэмлэхний асуудал хэлэлцэгдэж байгаа нь практик ач холбогдолтой.

  15. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хамтрах нь Монголын оролцоог нэмэгдүүлнэ.

  16. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилго зөв. Сэргээгдэх эрчим хүч гол чиглэл болох нь.

  17. This is an important step to strengthen the strategic partnership between Mongolia and Germany.

  18. Айлчлал үр дүнтэй болж, тунхаглал байгуулсан нь хоёр талд ашигтай байх болов уу. 😊

Сэтгэгдэл үлдээх