Нийслэлийн ерөнхий боловсролын 166 дугаар сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрчилгээ авч, Сүхбаатар дүүргийн 600 гаруй хүүхэд монгол, англи хэлээр суралцах боломж бүрдэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2023 онд санаачилга гаргаж Сонгинохайрхан дүүргийн 151 дүгээр сургуульд Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлсэн бол энэ хичээлийн жилээс 166 дугаар сургуулийн сурагчид олон улсын түвшний боловсрол эзэмших нөхцөл бүрдлээ.

Кембрижийн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл нар оролцож хүүхдүүдэд сурлагын амжилт хүслээ. 

Хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгох нь Засгийн газрын боловсролын бодлогын чухал зорилт гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод, хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших боломжтой байх ёстой.

166 дугаар сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх зургаа дахь сургууль болж байна. Энэ бол эхлэл. Засгийн газар зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад байгааг Ерөнхий сайд хэллээ. 

Хэлэлцэх 18

18 сэтгэгдэл “НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ”-д
  1. Бат-Эрдэнэ хэлэхдээ:

    Энэ хөтөлбөр хүүхдүүдэд их боломж нээнэ гэж найдаж байна. Сайн санаачилга.

  2. 600 гаруй хүүхэд оролцох нь их. Хөтөлбөр хэрхэн хэрэгжих вэ?

  3. Болдбаатар хэлэхдээ:

    Их Британийн элчин сайд оролцсон нь хамтын ажиллагааг харуулж байна.

  4. Монгол англи хоёр хэлээр суралцах нь давуу тал.

  5. Нарангэрэл хэлэхдээ:

    151 дүгээр сургуулийн туршлагаас суралцвал сайн.

  6. Боловсролын бодлогын энэ чиглэл зөв. Үр дүнг хүлээе.

  7. Хүүхдүүдийн ирээдүйд том нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

  8. Гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа амжилттай болсон бололтой.

  9. Англи хэлний түвшин дээшлэхэд тусална.

  10. Great initiative for the children in Ulaanbaatar. International standards in education are important.

  11. Ерөнхий сайд хүүхдүүдэд амжилт хүссэн нь сайхан.

  12. Тэгш боломж олгох зорилт хэрэгжиж эхэлж байна.

  13. Мөнх-Эрдэнэ хэлэхдээ:

    Бусад дүүргийн сургуулиудад ч ийм боломж гарахыг хүсэж байна.

  14. Бат-Эрдэнэ хэлэхдээ:

    Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх нь боловсролын чанарыг дээшлүүлнэ.

  15. 600 гаруй хүүхдэд боломж бүрдсэн нь том зүйл.

  16. Ерөнхий сайдын оролцоо чухал байсан.

  17. Англи хэлээр суралцах боломж нээгдсэн нь сайн.

Сэтгэгдэл үлдээх