Гал түймэр унтраах, аврах ажиллагааны нөхцөл байдлыг үнэлэх, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, өдөр тутмын бэлэн байдлыг удирдах чадавхыг дээшлүүлэх, харилцан туршлага, дадлага солилцох зорилгоор Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт, дадлагыг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах ангийг түшиглэн зохион байгуулж байна.
Сургалт, дадлагыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр сургалтын ажиллагаанд амжилт хүсч, цаашид анхаарах зарим асуудлын талаар үүрэг, чиглэл өглөө.
Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан комиссын ээлжит XX хуралдааны үеэр батлагдсан ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, тэдгээрийн хор уршгийг арилгах яам, Онцгой байдлын ерөнхий газар хоорондын 2026-2027 ооны хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу тус улсын Онцгой байдлын яамны төлөөлөгчид сургалт, дадлагад оролцож байна.
Алба хаагчид Онцгой байдлын байгууллагын бодлого, төлөвлөлт, чиг хандлага, Гал түймэртэй тэмцэх газрын үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, эрхзүйн шинэчлэл, гал түймрийн нөхцөл байдал, эрсдэлийн үнэлгээ, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулалт, дүрэм журмын хэрэглээ, ангийн захирагчийн үүрэг, эрх хэмжээ, харилцан ажиллагаа, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үед анхаарах асуудал, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, резервуарт гарсан гал түймэр унтраах арга зүй, анхаарах асуудал зэрэг сэдвийн хүрээнд онолын мэдлэгээ дээшлүүлэх юм.
Мөн Гал түймэр унтраах хайгуулын болон ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагааны дадлагыг хийж, гал унтраах тактикийн хэлэлцүүлгийг өрнүүлж, дадлага туршлагаа солилцоно.

Дархан-Уул аймагт зохион байгуулж байгаа нь сайн. Туршлага солилцох хэрэгтэй.
Сургалт дадлага хийж байгаа нь алба хаагчдын бэлэн байдлыг сайжруулна.
ОБЕГ-ын газар хамтран зохион байгуулж байгаа нь зөв.
Хурандаа Ц.Нямбаяр үүрэг өгсөн гэжээ. Амжилт хүсье.
Аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал. Сургалт хэрэгтэй.
Training for firefighters is important for safety.
Шарын гол сумд зохион байгуулж байгаа нь оновчтой.
Туршлага, дадлага солилцох зорилготой гэжээ. Сайн байна.
Гал түймэртэй тэмцэх газрын дарга оролцсон байна.
Бэлэн байдлыг удирдах чадавхыг дээшлүүлэх нь зөв.
Онцгой байдлын байгууллага сургалт зохион байгуулж байгаа нь сайшаалтай.
Аврах ангийн захирагч нарын сургалт хэрэгтэй байна.
Дадлага хийж байгаа нь практик туршлага өгнө.
ОХУ-тай хамтын ажиллагааны хүрээнд байгаа юм уу?
Good to see training for rescue teams.
Сургалт амжилттай болно гэж найдаж байна.
Алба хаагчдын аюулгүй байдлыг хангах нь чухал.
Сургалт, дадлага зохион байгуулж байгаа нь зөв шийдвэр.