Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Ховд голын Шижигтийн хавцалд хэрэгжүүлж буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц (УЦС)-ын төслийн талбайд өнөөдөр ажиллаж, бүтээн байгуулалттай танилцлаа.
Ерөнхий сайд тус төсөл нь сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрийг системд үр ашигтай нэгтгэж, баруун бүсийн эрчим хүчний хангамжийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй тул төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад бүх талууд хамтран эрчимтэй ажиллах шаардлагатайг онцоллоо. Энэ хүрээнд холбогдох талууд уялдаа холбоогоо хангаж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж, төслийн хэрэгжилтийг бодит үр дүн болгож ажиллахыг үүрэг болголоо.
Ерөнхий сайд Н.Учрал эрчим хүчний салбар нь улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын үндсэн тулгуур болохыг онцолж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг стратегийн болон түүхэн ач холбогдолтой төсөл гэдгийг тэмдэглэлээ. Мөн Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн ОХУ-д хийж буй албан томилолтын хүрээнд баруун бүсийн эрчим хүчний системд 55 МВт хүртэлх чадлаар цахилгаан эрчим хүч авах асуудлаар тохиролцоонд хүрснийг онцлон дурдав.
Энэхүү төсөл нь дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, импортын хамаарлыг бууруулан, эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Эрчим Хүчний яамны мэдээлснээр, нийт 266.4 сая ам.долларын өртөгтэй, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг төсөл нь 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай аж. 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Төслийн хүрээнд тус бүр 22.5 МВт-ын хүчин чадалтай дөрвөн агрегат бүхий усан цахилгаан станц барьж байгуулах юм.
Барилга угсралтын ажил энэ оны гуравдугаар сард эхэлж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 40 хувьд хүрчээ. Төслийн талбайд гүйцэтгэгч компанийн 225 ажилтан, орон нутгийн 250 иргэн ажиллаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд 49.8 км ашиглалтын авто зам, Ховд гол дээрх хоёр гүүр, ажилчдын кемп, бетон зуурмаг, хайрга боловсруулах үйлдвэр, лаборатори, агуулах, засварын цехийн барилгын ажлыг бүрэн дуусгажээ.
Үндсэн байгууламжийн ажлаас голдирол зайлуулах туннелийн гүйцэтгэл 90 хувь, станцын барилгын суурийн ухлага 50 хувь, ус дамжуулах үндсэн туннель 47.11 хувь, ус хаях суваг 40 хувь, станцын барилгын суурийн ажил 12 хувийн гүйцэтгэлтэй байна. Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ энэ оны хүлээж буй гүйцэтгэлээр 352.6 сая кВт.цагт хүрч, үүний 294.9 сая кВт.цагийг ОХУ болон БНХАУ-аас импортоор авч байна. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор жилд дунджаар 366.8 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн барилгын үе шатанд 800-1000 түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60-80 хүний байнгын ажлын байр шинээр бий болж, усан санг түшиглэн аялал жуулчлал, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх боломж бүрдэнэ.
Төслийн хүрээнд нийт 30 мянга орчим га талбайг улсын тусгай хэрэгцээнд авчээ. Усан сангийн талбай нь Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутгийг хамарч байна. Эрдэнэбүрэнгийн УЦС нь баруун бүсийн эрчим хүчний хангамжийг найдвартай болгох, импортын хараат байдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалт 40 хувьд хүрсэн нь ахицтай байна.
Ерөнхий сайд талбайд ажилласан нь төслийг хурдасгах болов уу.
90 МВт-ын хүчин чадалтай болох нь баруун бүсэд чухал.
2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа нь удаан мэт.
Туннелийн гүйцэтгэл 90 хувьд хүрсэн нь сайн ахиц.
Орон нутгийн иргэд ажилд орж байгаа нь ашигтай.
Импортын хамаарлыг бууруулах чухал төсөл.
Ерөнхий сайд асуудлыг шийдвэрлэхээр болсон нь сайшаалтай.
Баруун бүсийн эрчим хүчний хангамж сайжрах болов уу.
Ажлын байр нэмэгдэж байгаа нь орон нутагт ашигтай.
Усан цахилгаан станц нь сэргээгдэх эрчим хүчний чухал эх үүсвэр.
Төслийн өртөг 266 сая доллар байгаа нь их хөрөнгө.
Бүтээн байгуулалт хурдасч байгаа нь баярлууштай. 😊
Импортоос хамаарах байдал буурах нь стратегийн ач холбогдолтой.
Аялал жуулчлал, газар тариаланд ч нөлөөлөх боломжтой.
Төслийг хугацаанд нь дуусгахыг хүсэж байна.
The Erdeneburen hydropower project reaching 40% is good progress for regional energy.
Бүх талууд хамтран ажиллах шаардлагатай гэж онцолсон нь зөв. 👍