Ерөнхий сайд Н.Учрал Оюу Толгой ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia-аар авч эхэлснийг мэдэгдлээ.

Тэрбээр ард иргэддээ хандаж, Засгийн газар 17 жилийн яриаг дуусгаж, Оюу Толгойн ногдол ашгаа Монголдоо авч ирэхээр болсныг онцолсон. Ирэх онд монголчууд Оюу Толгойн ордоос гурван их наяд төгрөгийн ногдол ашгаа авна гэж мэдэгдсэн.

Ерөнхий сайд ногдол ашгийг өр биш өв үлдээж, ухаалаг зөв ашиглах учиртай гэж үзэж, иргэдийн олонхын санал эцсийн шийдвэр байх болно гэжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх