Өмнөд Солонгосын дуучин Хваса буюу Ан Хе Жин ирэх сарын 7-нд Улаанбаатар хотод болох “K-Pop Masterz” тоглолтод оролцохоор Монголд ирнэ.

Энэ нь түүний гурав дахь удаагийн айлчлал болно. Өмнө нь 2015 онд MAMAMOO хамтлагийнхантайгаа, 2025 оны хоёрдугаар сард Степ Арена-д “Rosedust” тоглолтод оролцож байсан.

2014 оноос карьераа эхлүүлсэн Хваса “Mr. Ambiguous”, “Um Oh Ah Yeh”, “Décalcomanie”, “Yes I Am” зэрэг дуугаараа алдартай. 2019 онд ганцаарчилсан “Twit” дуугаараа Circle Digital Chart-ыг тэргүүлсэн.

2020 онд “Maria” мини цомгоо гаргаж, олон улсын анхаарлыг татсан. Түүний бүтээлүүд өөрийгөө хүлээн зөвшөөрөх, шүүмжлэлтэй нүүр тулах сэдвээр ялгардаг. 2023 онд “I Love My Body”, “Chili” синглүүдээрээ үргэлжлүүлсэн.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх