Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Орхон аймагт байрлах “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийн талбайд очиж ажиллав. Тус паркийн дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ төслийг хариуцан хэрэгжүүлж байгаа бөгөөд 1200 га газрыг тусгай хэрэгцээнд авчээ. Паркийн хүрээнд зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр, молибденийн ферромолибденийн үйлдвэр, зэс нано нунтгийн үйлдвэр, кабель утасны үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ.

Дэд бүтцэд 68 сая ам.долларын санхүүжилт хийж, эхний ээлжийг ашиглалтад хүлээн авсан. 2027 онд бүрэн дуусгахаар төлөвлөж байна. “Оюут” дэд станц баригдаж дууссан бөгөөд ҮТП-ийг цахилгаанаар хангахаас гадна 140 гаруй сумын цахилгааны найдварт ажиллагааг хангах юм.

Ерөнхий инженер Т.Батмөнх төмөр зам, цэвэр ус, автозам, хашааны ажлууд явагдаж байгааг танилцуулсан. Ерөнхий сайд бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ирэх арваннэгдүгээр сард гэрээ хэлэлцээрийг дуусгахыг үүрэг болгожээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн