ВАШИНГТОН, 2026 оны аравдугаар сарын 11 /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Олон улсын Эрүүгийн шүүхийн /ОУЭШ/ эсрэг хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгдсэнээр тус шүүхийн эсрэг явуулж буй кампанит ажиллагаагаа улам өргөжүүллээ.
Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нийгмийн сүлжээнд мэдэгдэл хийхдээ “Бид энэхүү луйврын шүүхтэй харилцахыг хориглож, эх үүсвэрүүдээс нь тусгаарлаж, бидний эсрэг ажиллагаа явуулах боломжийг нь хаах болно” гэжээ.
Энэхүү шүүх нь америкчуудад аюул занал учруулж чадахгүй болох хүртэл нь уг шүүхийг “татан буулгах” кампанит ажиллагааг АНУ үргэлжлүүлэх болно гэж Рубио хэлсэн байна.
Үүний хариуд ОУЭШ-ийн дарга Аканэ Томоко хэлэхдээ, уг хоригийг “түүхэнд үзэгдээгүй алхам” гэж шүүмжлээд, тус шүүх хоригийг хатуу эсэргүүцэж байгааг мэдэгдлээ. “Шударга ёсыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь шүүхэд саад учруулах гэсэн аливаа оролдлогыг хүлээн зөвшөөрөхийн аргагүй. Энэ бол тус шүүхийг байгуулсан улс орнуудын эсрэг хийж буй халдлага мөн. Энэ бол олон улсын эрх зүйн эсрэг халдлага юм” гэж Аканэ хэлсэн байна.
АНУ-ын зүгээс энэ оны наймдугаар сард ОУЭШ-ийн удирдлага, түүний дотор Аканэгийн эсрэг хориг тавьжээ.
