Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн ажилтан албан хаагчид болон үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нар өнөөдөр Хайлааст дахь Хойморь хайрханд 500 ширхэг хайлаас мод тарилаа.
Нийт 150 хүн оролцсон энэхүү арга хэмжээ нь Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламж байгуулах ажилд хувь нэмэр болж байна.
Спортын салбарынхан 2023-2026 оны хугацаанд таван төрлийн нийт 9240 ширхэг мод тарьж, арчилж ирсэн бөгөөд олон нийтийг мод тарих аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.
