Солонго-1,2 болон Ногоон нуурын 1008 айлын түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт өнөөдрөөс эхлэж, 10-р сарын 24 хүртэл үргэлжилнэ. Иргэд ДАН системээр нэвтэрч цахимаар бүртгүүлэх боломжтой.
Нэг ам метрийн үнэ 4 сая 428 мянган төгрөгөөр тооцогдож, урьдчилгаа төлбөр 15 хувь болж буурсан байна. Тэнцсэн иргэд 11-р сарын 1-нээс орон сууцанд орох боломжтой.
Төрийн албан хаагч, залуу гэр бүл, ахмад настан, олон хүүхэдтэй өрх, өрх толгойлсон иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах эрхтэй. Сарын түрээсийн төлбөр ам метр тутамд 11-15 мянган төгрөг.
