Өмнөд Солонгос Хойд Солонгосын нэг эмнэлэгт 166 төрлийн 1431 ширхэг эмнэлгийн хэрэгсэл явуулахаар төлөвлөсөн ч Пёньян хүлээж авахаас татгалзжээ. Удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон уг саналыг доромжлол, улс төрийн өдөөн хатгалга, хуурамч жүжиг гэж нэрлэсэн.

Тэрбээр мина дэлбэрсэн тухай Өмнөдийн гаргасан шуугиан болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн тусламж нэг зоосны хоёр тал гэж хэлжээ. Энэ нь сөргөлдөөнийг хурцатгах гэсэн улиг болсон арга гэсэн үг түүний мэдэгдэлд бий.

Хоёр Солонгосын хоорондох цэрэггүй бүсэд мина дэлбэрч, Өмнөд Солонгосын гурван цэрэг шархадсан явдал өнгөрсөн сарын 21-нд гарсан. Хойд Солонгос хариуцлага хүлээхээс татгалзаж, шалгалтын дүнг зохиомлоор гаргасан гэж Өмнөдийг буруутгасан. Умард руу гал нээвэл нэн даруй, өршөөлгүй хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн