Испанийн Ерөнхий сайд Педро Санчес бүх нийтийн ээлжит бус сонгуулийг 11 дүгээр сарын 29-нд явуулахаар товлосноо 2026 оны аравдугаар сарын 5-нд зарлалаа. Энэ тухай ТАСС агентлаг Мадридаас мэдээлэв.

“Парламентыг тараахын тулд Сайд нарын танхимын ээлжит бус хуралдааныг өнөө өглөө явуулахаар миний бие шийдвэрлэлээ. Мөн 11 дүгээр сарын 29-ний ням гарагт бүх нийтийн сонгуулийг зохион байгуулна” гэж Санчес мэдэгджээ.

Испанийн парламентын ээлжит сонгуулийг 2027 онд явуулахаар товлоод байсан юм.

Орон сууцны хямралтай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд тус улсын олон хотод эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилж байна. Есдүгээр сарын 26-нд Мадрид хотод хамгийн өргөн хүрээтэй жагсаал болсон бөгөөд түүгээр 70 жилийн турш түрээслэн амьдарч байсан өндөр настай эмэгтэйг сууцнаас нь хөөн гаргасныг эсэргүүцжээ.

Засгийн газар орон сууцны хямралыг зохицуулах хуулийн төслүүд өргөн барьсан ч парламентын гишүүд тэдгээрийг буцаасан байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн