Бээжин хотноо болж буй WTA 1000 тэмцээний гуравдугаар тойрогт дэлхийн хоёрдугаар чансааны Арина Соболенко Чехийн Никола Бартуньковад 6:4, 6:3-аар хожигджээ. Тэмцээний 26 дугаар үрийн Бартунькова өрсөлдөгчөө шууд хоёр сетэд авчээ.

Өмнөхөн хоёрдугаар тойрогт дэлхийн нэгдүгээр чансааны Елена Рыбакина Арменийн Алина Чараевад 6:3, 4:6, 3:6-аар хожигдсон байна.

20 настай Бартунькова дэлхийн чансааны 34-т бичигдэж байна. Тэрбээр WTA-гийн тэмцээнд түрүүлж байгаагүй ч Их дуулгын тэмцээний гуравдугаар тойрогт шалгарч байжээ.

Бээжингийн тэмцээн хатуу талбай дээр явагдаж байна. Өмнөх удаа түрүүлсэн Америкийн Аманда Анисимова гэмтлийн улмаас энэ удаа оролцоогүй. Оросын теннисчдээс Мария Кириленко 2005 онд, Светлана Кузнецова 2006, 2009 онд, Мария Шарапова 2014 онд энэ тэмцээнд түрүүлж байжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн