Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөөс энгийн зөвшөөрлийн зохицуулалтад шилжүүллээ.
Энэ нь гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээний чанар, мэргэжлийн шаардлагыг бууруулсан зохицуулалт биш юм.
Харин зөвшөөрлийн үйл явцыг хялбаршуулж, хуулийн этгээдийн зах зээлд оролцох боломжийг нэмэгдүүлэн, зөвшөөрөл хүсэгчийн материалыг магадлан шалгаж, шийдвэрлэх хуулийн хугацааг багасгасан байна.
