Японд компаниуд энэ сарын 1-нээс эхлэн үйлчлүүлэгч, түнш байгууллагын дарамт, зүй бус харилцаанаас ажилтнуудаа хамгаалах үүрэгтэй боллоо. NHK-ийн мэдээлснээр, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоогүй шаардлага тавих, ажилтныг өвдөг сөгдүүлж уучлалт гуйлгах, хашхирч айлган сүрдүүлэх зэрэг хүлээн зөвшөөрөгдөж болох хэм хэмжээнээс давсан үйлдлийг Японд үйлчлүүлэгчийн дарамт гэж нэрлэдэг.

Хөдөлмөрийн бодлогыг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу компаниуд ийм дарамт, зүй бус харилцааны эсрэг хатуу арга хэмжээ авч, ажилтнуудаа хамгаалах бодлогоо олон нийтэд мэдээлэх шаардлагатай болжээ. Мөн дарамтад өртсөн ажилтныг тухайн нөхцөл байдалд ганцааранг нь үлдээхгүй байх арга хэмжээ авна. Цаашилбал, компаниуд зөвлөгөө өгөх цэг ажиллуулж, дарамтад өртсөн ажилтнуудад сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх ёстой болжээ.

Шаардлагатай арга хэмжээ аваагүй компаниудад хэд хэдэн түвшний шийтгэл ногдуулна. Үүний нэг нь тухайн компанийн нэрийг олон нийтэд зарлах явдал байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн