2026 оны 9 дүгээр сарын 30-нд нийт 9,269,468,149 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа хийгдлээ.
Энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 1,152,166 ширхэг хувьцаа 564,244,273 төгрөгөөр арилжигджээ. Үүнээс 23 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийнх буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байв.
Хамгийн өндөр өсөлттэй нь Монгол секюритиес ХК (MSC +15 хувь), Крипто Үндэстэн ХК (CNF +9.31 хувь) байв. Харин Улаанбаатар БҮК ХК (BUK −10.71 хувь), Монложистикс Холдинг ХК (MLG −7.52 хувь), Женко тур бюро ХК (JTB −2.49 хувь), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD −2.39 хувь)-ийн хувьцаа буурсан байна.
Мөн хөрөнгө оруулалтын 4 сангийн 23,310 ширхэг нэгж эрх 17,543,476.34 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 36 ширхэг үнэт цаас 3,101,200 төгрөгөөр арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар «Энержи Ресурс» ХХК-ийн 2 багц буюу 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,192,000 юань буюу 8,684,579,200 төгрөгөөр арилжигджээ.
ТОП-20 индекс 0.39 хувиар өсч 66,841.35 нэгжид хүрэв. Зах зээлийн үнэлгээ 16,667,814,372,696 төгрөг боллоо.
