ТОКИО, 2026 оны есдүгээр сарын 25 /ТАСС/. Японы Нагоя хотод болж буй Азийн спортын наадмын 200 м-ийн өврөөр даллах сэлэлтийн (брасс) төрөлд зохион байгуулагч орны тамирчин Шин Охаши дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тэрбээр уг зайг 2 минут 04.83 секундэд туулсан байна. Өмнөх дээд амжилтыг Хятадын усанд сэлэгч Цин Хайян тогтоосон бөгөөд 2023 онд Японы Фүкүока хотод болсон ДАШТ-ий үеэр дээрх зайг 2 минут 05.48 секундэд туулжээ.
Хоёрдугаар байранд Денис Петрашов (2 минут 08.67 сек) орсноор Азийн наадмаас усан сэлэлтийн төрөлд Узбекистаны анхны медалийг авчирлаа. Хүрэл медалийг Өмнөд Солонгосын Чо Сонжэ (2 минут 08.76 сек) хүртжээ.
Өдгөө 17 настай Охаши Нагоягийн Азийн наадмын 100 м-ийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэн байна. Тэрбээр энэ оны эхээр залуучуудын дэлхийн рекордыг (2 минут 06.59 сек) шинэчлэн тогтоожээ.
Азийн зуны спортын 20 дахь удаагийн наадам 10 дугаар сарын 4-нд өндөрлөнө.
