ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Родион Мирошникийн танилцуулсан тайланд наймдугаар сард ОХУ-ын нутаг дэвсгэрт болсон халдлагуудын улмаас 231 энгийн иргэн, тэдний дотор 21 хүүхэд амиа алдсан гэжээ.

Мирошникийн мэдээлснээр, мөн хугацаанд 1610 хүн шархадсаны 101 нь насанд хүрээгүй хүүхэд байв. Ингэснээр түүний тайланд дурдсан амь үрэгдсэн болон шархадсан хүний нийлбэр 1841 болж байна.

Тайланд энэ үзүүлэлт 2026 он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд хүрч, нэгдүгээр сартай харьцуулахад дөрөв дахин өссөн гэж дурджээ. Эдгээр тоо нь ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгчийн гаргасан мэдээлэл юм.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн